Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Мөсөн цирк Монголд
Дэлхийн алдартай “Circus on Ice” буюу Мөсөн циркийн тоглолт энэ бямба гарагт болох гэж байна. “Монгол Циркийн хөгжлийн төв” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй эл тоглолтын тасалбар суудлынхаа байрлалаас хамаарч  10-30 мянган төгрөгийн үнэтэй гэнэ. Энэ талаар зохион байгуулагч Н.Эрдэнэ “Тоглолтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж байна. Юрий Никулины нэрэмжит Москвагийн мөсөн циркийн 28 жүжигчин циркийн бүх төрлийн үзүүлбэрийг мөсөн манежид тоглох юм. Манайд мөсөн циркийн тайз заслын энэ төрлийн мэргэжилтэн байхгүй учраас мэргэжилтнүүдтэйгээ ирсэн. Харин гэрэлтүүлэг, хөгжмийг “Саунд оф Монголиа” компанийнхан хариуцаж ажиллана” гэлээ.
Дашрамд, дэлхийн хэмжээнд таван мөсөн цирк байдаг бөгөөд гурав нь Москвад байдаг аж. ОХУ-д үүссэн циркийн урлагийн энэ төрөл 1964 оноос хойш цирк үзэгчдийн хамгийн дуртай урлагийн төрөл болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан