COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
295 мянган доллараар нисдэг машинтай болох уу
Замын түгжрэлд автахгүй тэнгэрээр машин жолоодох үе хаяанд иржээ. “Pal-V One” хэмээх нисдэг машиныг 18 сарын дараагаас эхлэн худалдаанд гаргах гэж байна. Техникийн хувьд яг ч машин гэж хэлж болохгүй, гурван дугуйтай мотоцикль маягийн эд боловч зохион бүтээгчид нь үүнийг нисдэг машин гэж нэрлэж байгаа юм. Гэхдээ нисдэг машинтай болохын тулд багагүй бэл бэнчинтэй байх хэрэгтэй. Уг машиныг 295 999 ам.доллараар худалдах юм байна. Голландад хийж буй энэ машин агаарт, зам дээр ялгаагүй цагт 112 миль хурдлах чадвартай, найман секундын дотор 60 миль хүртэл хурдаа авдаг байна. Хоёр хүний суудалтай, дөрвөн цилиндртэй, нисэх болон зам дээр явах төлвөө 10 минутын дотор сольж болдог аж.

Уг машин 4000 фит буюу 1200 метрээс доош өндөрт нисэх ёстой бөгөөд хөөрөхийн тулд 164 метр урттай зам буюу хөөрөх зурвас туулах шаардлагатай. Харин газардахад ердөө л 30 метр зай байхад л хангалттай гэнэ. Машины шатахууны сав 100 литрийн багтаамжтай ба үүгээр агаарт 354 километр, газарт бол 1200 км газар туулна.
Хуванцар, титан, хөнгөн цагаан ашиглан хийсэн машин ердөө 680 кг орчим жинтэй аж. Энэ машиныг унахын тулд спорт нисгэгчийн сертификат авах шаардлагатай юм байна.

0 Сэтгэгдэл