Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Эльфүүд Ерөнхийлөгчийнд зочилсон нь
АНУ-ын Ерөнхийлөгчийн өргөө болох Цагаан ордноос жил бүр зохиодог уламжлалт зул сарын цэнгүүнээ өнгөрсөн ням гаригт хийжээ. Энэ удаагийн баярын хүндтэй зочид нь Хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй бяцхан хүүхдүүд байжээ. Эльфийн хувцас өмссөн хүүхдүүд энэ өдөр гоё тансаг баярт уригдаад өвчнөө умартаж, улсынхаа Ерөнхийлөгчийн гэр бүлтэй уулзсан байна. Дүрсгүй эльфүүд Ерөнхийлөгчийн гэр бүлтэй зургаа авахуулах үедээ хөгжилтэй царай гаргаж, хүмүүсийг хөгжөөгөөд авчээ. 32 дахь жилдээ зохион байгуулж буй энэ баярт жүжигчин Хью Жэкмэн, Backstreet Boys хамтлаг, дуучин Шерил Кроу нарын алдартнууд оролцжээ. Баярт тэргүүн хатагтай Мишель Обама олны шүүмжлэлийг дагуулсан үнэтэй цамцаа дахин өмссөн нь хэвлэлүүдийн дуранг өөрийн эрхгүй татаж байжээ. Хатагтай Обамагийн өмссөн дэгжин цамц нь 6000 гаруй долларын үнэтэй аж. Түүнийг хоёр жилийн өмнө Лондонд айлчилж явахдаа энэ үнэтэй цамцыг өмссөний дараа хэвлэлүүд хурцаар шүүмжилж "Америкийн дундаж гэр бүлийн сарын орлогоос ч өндөр үнэтэй хувцас өмслөө" гэлцэж байсан юм.

0 Сэтгэгдэл