Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ

Улаанбаатар хотын 372 км үргэлжлэх төв магистралийн 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд нийт 8-9 хэсэгт хуваан засварлаж, өвлийн бэлтгэл ажлыг хангана. 

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Энэ жилийн тухайд манай байгууллагын зүгээс нийт 10 байршилд 1.2 км дулааны шугамыг хэсэгчлэн шинэчилж солино.

Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр 3, 4-р хорооллын И-Март худалдааны төвийн зүүн урд талд 2Ф400 мм, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Толгойтын эцсийн буудал орчимд 2Ф500/400 мм голчтой шугамыг шинээр татах юм” гэв. 

Түүнчлэн Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөлтэй холбогдуулан 10а магистраль 2Ф1000мм, 11аб магистраль 2Ф1200мм голчтой шугамыг шинэчилнэ. Уг бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 1-ний хооронд хийхээр төлөвлөж байгааг тэрбээр онцоллоо.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

1 Сэтгэгдэл
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
Хамгийн их уншсан