Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Б.Обамагийн В.Путинд барьсан “бэлэг”
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Сочигийн олимпын нээлт, хаалтад оролцох өөрийн төлөөлөгчдийн дунд ижил хүйстэн Билли Жин Кингийг багтааснаар ОХУ-ын ижил хүйстнүүдийн эсрэг хуулийг хэрхэн үзэж буйгаа тодорхой харууллаа. Ерөнхийлөгч Б.Обамаг төлөөлөн олимпын ёслолд оролцох Билли Жин Кинг бол ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан, теннисийн алдартай тамирчин билээ. Энэ удаагийн олимпын ёслолд Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, дэд Ерөнхийлөгчийн аль нь ч оролцохооргүй болсон нь ч санамсаргүй хэрэг биш бололтой. Б.Обама өмнө нь “Ижил хүйстэн, трансжендер хүмүүст хор хөнөөлтэй улс орнуудыг тэвчихгүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Харин ОХУ-ын хууль тогтоогчид өнгөрсөн зургадугаар сард “уламжлалт бус сексийн харилцааг сурталчилсан” аливаа зүйлийг хориглох тухай хууль баталсан. Энэ нь олимп зохион байгуулах гэж буй орны хувьд нэр хүндийг нь ихээр унагаж, барууны зарим орны удирдагч Сочигийн олимпын нээлт, хаалтад оролцохгүй гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Сочигийн олимпын нээлт, хаалтад оролцох өөрийн төлөөлөгчдийн дунд ижил хүйстэн Билли Жин Кингийг багтааснаар ОХУ-ын ижил хүйстнүүдийн эсрэг хуулийг хэрхэн үзэж буйгаа тодорхой харууллаа. Ерөнхийлөгч Б.Обамаг төлөөлөн олимпын ёслолд оролцох Билли Жин Кинг бол ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан, теннисийн алдартай тамирчин билээ. Энэ удаагийн олимпын ёслолд Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, дэд Ерөнхийлөгчийн аль нь ч оролцохооргүй болсон нь ч санамсаргүй хэрэг биш бололтой. Б.Обама өмнө нь “Ижил хүйстэн, трансжендер хүмүүст хор хөнөөлтэй улс орнуудыг тэвчихгүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Харин ОХУ-ын хууль тогтоогчид өнгөрсөн зургадугаар сард “уламжлалт бус сексийн харилцааг сурталчилсан” аливаа зүйлийг хориглох тухай хууль баталсан. Энэ нь олимп зохион байгуулах гэж буй орны хувьд нэр хүндийг нь ихээр унагаж, барууны зарим орны удирдагч Сочигийн олимпын нээлт, хаалтад оролцохгүй гэж мэдэгдсэн юм. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























