Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ц.Баатархүү, A Cool нар 500 гаруй хүүхдэд шинэ жилийн бэлэг өглөө
Шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй орж олон нийтийг хамарсан шинэ жилийн үдэшлэг, цэнгүүн олон болж байна. Гэвч шинэ жилийн баяр нийслэлийн алслагдсан гэр хороололд амьдардаг хүүхдүүд тэр болгон баяр хөөр авчирч чаддаггүй. Тэгвэл Чингэлтэй дүүргийн захын гэр хороололд амьдардаг 500 гаруй хүүхдийг баярлуулсан “Hero & Cool” хэмээх шинэ жилийн баяр өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад боллоо.
Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Баатархүү, дуучин А Cool буюу Д.Анхбаяр Монголын сурагчдын холбоо, Монголын лектор төвтэй хамтран зохион байгуулж байгаа аж. Тэд хүүхдүүдийг ингэж баярлуулснаараа тэднийг ирээдүйдээ итгэлтэй болоосой гэж хүссэнийх гэлээ.  
Цаашид энэ шинэ жилийн баярыг жил болгон зохион байгуулж Сонгинохайрхан, Сүхбаатар, Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн төвөөс алслагдсан бүх хороодын хүүхдүүдийг баярлуулна гэдгээ ч тэд хэлж байв. Ингэхдээ тухайн дүүрэг бүрт нь зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа аж. Цаашлаад 21 аймгийн “Hero&Cool” шинэ жилийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа гэнэ. Дуучин хүн зөвхөн уран бүтээлээ хөөгөөд явах бус нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хойч ирээдүйдээ үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэдэг үүднээс энэ шинэ жилийн баярыг зохион байгуулж буйгаа дуучин А Cool хэлж байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан