Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Адольф Гитлер өнөө хүртэл Дитрамсцелль хотын хүндэт иргэн байжээ
Германы Бавари мужийн Дитрамсцелль хотын зөвлөлийн гишүүд гуравдугаар рейхийн тэргүүн Адольф Гитлер агсны  хотынхоо хүндэт иргэн гэдэг цолыг хураахаар санал нэгджээ. Тэд бас хотын энэ хүндэт цолыг хүртсэн байсан Веймарын бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Пауль фон Гинденбургийг ч энэ жагсаалтаас хасаар шийдвэрлэсэн байна.
Хотын архивыг шүүж үзэхэд тухайн үеийн улс төрийн зүтгэлтэн энэ хоёр эрхэмд 1933 онд “Дитрамсцелль хотын хүндэт иргэн” гэсэн цол олгосон байна гэнэ.
Фашизм, нацизмыг үндэслэж, дэлхийн хоёрдугаар дайныг өдөөгч Адольф Гитлер тухайн үедээ Германы бараг дөрвөн мянга орчим хот, тосгоны “Хүндэт иргэн” цол хүртсэн байсан ч дайны дараа олонхи нь үүнийг хүчингүй болгосон ч зарим нь өнө өхүртэл хүчин төгөлдөр байсаар ирсэн юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан