Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Токио хотын захирагч авсан зээлээсээ болж огцров
Токио хотын захирагч Наоки Иносэ томоохон эмнэлгийн группээс 50 сая иен буюу 500 мянган ам.долларын зээл авснаас болж суудлаасаа огцров. Н.Иносэ бол 2020 оны зуны олимпыг зохион байгуулах эрхийг Токио хотод авахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм. Гэвч түүнийг тойрсон мөнгөний шуугиан дэлхийн хамгийн том хотын нэг болох Токиогийн захирагчийн суудлаас мулталж дөнгөлөө. Н.Иносэ хотын захирагчийн сонгуульд өрсөлдөхийн өмнөхөн Токошукай хэмээх томоохон эмнэлгийн эзнээс 50 сая иен авсан юм байна. Гэвч тэрээр ийм мөнгө авснаа сонгуулийн санхүүгийн баримтдаа тусгаагүй нь саяхан илэрсэн юм. Хууль ёсоор бол сонгуулийн кампанийн үеэр хүлээн авсан бүх хандив, мөнгийг ил мэдээлэх ёстой. Энэ явдал илэрмэгц Н.Иносэ үүнийг хувиараа авсан зээл, эргүүлэн төлсөн хэмээн мэдэгдсэн боловч түүний ярианд хоорондоо зөрсөн зүйл олон байжээ. Тухайлбал, тэрээр анх мэдэгдэхдээ эмнэлгийн зүгээс өөрсдөө мөнгө өгөхийг санал болгосон гэсэн боловч захирагч өөрөө тэдэнд эхэлж хандсан болохыг NHK эрэн сурвалжилж тогтоожээ.

Түүнчлэн энэ мөнгийг гэрээ хийж зээлээр олгосон гэх атлаа гэрээнд нь ямар ч шаардлага нөхцөл, эргэн төлөх хугацаа зэргийг заагаагүй байсан учир олны эргэлзээ арилсангүй.
Тийм ч учраас Н.Иносэ олны өмнө мэдэгдэл хийхдээ “Хэдийгээр би энэ явдлын талаар тайлбарлах үүрэгтэй боловч харамсалтай нь олны эргэлзээ тээнэгэлзээг арилгаж чадахгүй учир энэ асуудлыг шийдэх ганц арга зам нь огцрох гэж үзлээ” гэсэн юм.
Хотын захирагчтай холбоотой дуулиан шуугиан 2020 оны олимпод бэлтгэх, зохион байгуулах ажилд саад болно хэмээн эрх баригч намын улстөрчид ихээхэн шахаж шаардсан учир Н.Иносэ эрхийг нь авахын тулд зүтгэсэн олимпын ажлаа цааш амжилттай үргэлжлүүлэхийн тулд өөрөө ажлаа өглөө.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл