Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Шалгалтнаас айсан Харвардын оюутан тэсрэх бөмбөгний талаар хуурамч мэдээлэл тараажээ
Өнгөрсөн баасан гаригт Харвардын их сургуулийн хэд хэдэн байранд тэсрэх бөмбөг тавьсан гэдэг мэдээллийн улмаас хэдэн тэр өдрийн зарим хичээл, улирлын эцсийн шалгалт зэргийг цуцалсан. Зургаан цаг шалгасны эцэст хуурамч түгшүүр байсан нь илэрсэн энэ хэргийн эзэн нь Харвардын хоёрдугаар курсын оюутан 20 настай Элдо Ким байсныг илрүүлсэн юм. Тэрээр баасан гаригт өгөх ёстой байсан Америкийн боловсролын хичээлийнхээ эцсийн шалгалтыг болиулахын тулд ийм болчимгүй үйлдэл хийсэн нь тодорхой болоод байна. Тэрээр нэр хаягаа нууцалж болдог сүлжээнээс сургуулийнхаа цахим хуудас руу хуурамч түгшүүрийн тухай цахилгаан шуудан илгээсэн ч түүнийг цагдаагийнхан дорхноо илрүүлжээ.
Элдо Кимийг ердөө нэг шалгалтад унахгүйн тулд өөрийгөө ялд унагах хэмжээний алдаа гаргасныг сургуулийнхан, нэг ангийнхан нь гайхаж байна. Уг нь, тэрээр тийм ч сурлага муутай оюутан биш, сургуулийнхаа сонинд нийтлэл бичдэг нэгэн байсан гэнэ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа Элдо Кимийг шүүхээс буруутай гэж эцэслэн тогтоовол гурван жил хүртэл хорих ял, 250 мянган ам.долларын торгууль хүлээж байна. Түүнийг одоогоор 100 мянган ам.доллараар барьцаагаар суллаад байгаа аж.
Өнгөрсөн баасан гаригт Харвардын их сургуулийн хэд хэдэн байранд тэсрэх бөмбөг тавьсан гэдэг мэдээллийн улмаас хэдэн тэр өдрийн зарим хичээл, улирлын эцсийн шалгалт зэргийг цуцалсан. Зургаан цаг шалгасны эцэст хуурамч түгшүүр байсан нь илэрсэн энэ хэргийн эзэн нь Харвардын хоёрдугаар курсын оюутан 20 настай Элдо Ким байсныг илрүүлсэн юм. Тэрээр баасан гаригт өгөх ёстой байсан Америкийн боловсролын хичээлийнхээ эцсийн шалгалтыг болиулахын тулд ийм болчимгүй үйлдэл хийсэн нь тодорхой болоод байна. Тэрээр нэр хаягаа нууцалж болдог сүлжээнээс сургуулийнхаа цахим хуудас руу хуурамч түгшүүрийн тухай цахилгаан шуудан илгээсэн ч түүнийг цагдаагийнхан дорхноо илрүүлжээ. Элдо Кимийг ердөө нэг шалгалтад унахгүйн тулд өөрийгөө ялд унагах хэмжээний алдаа гаргасныг сургуулийнхан, нэг ангийнхан нь гайхаж байна. Уг нь, тэрээр тийм ч сурлага муутай оюутан биш, сургуулийнхаа сонинд нийтлэл бичдэг нэгэн байсан гэнэ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа Элдо Кимийг шүүхээс буруутай гэж эцэслэн тогтоовол гурван жил хүртэл хорих ял, 250 мянган ам.долларын торгууль хүлээж байна. Түүнийг одоогоор 100 мянган ам.доллараар барьцаагаар суллаад байгаа аж.

0 Сэтгэгдэл























