Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
М.Ходорковскийд өршөөл үзүүлнэ
Оросын Ерөнхийлөгч В.Путин Юкос компанийн захирал асан М.Ходорковскийд өршөөл үзүүлэх болсноо өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдэгджээ. Гэвч М.Ходорковский өөрт нь оногдуулсан ялыг бараг эдэлж дуусч байгаа юм. Тэрээр ирэх наймдугаар сард суллагдах ёстой. Харин В.Путиний өршөөлөөр бол түүнээс өмнө чөлөөлөгдөх бололтой. В.Путин хэлэхдээ М.Ходорковский аль хэдийнэ 10 гаруй жил хоригдоод байгаа, одоо түүний ээжийн эрүүл мэнд муу байгаа учир хүнлэг сэтгэлийн үүднээс өршөөл үзүүлэхээр шийдсэн гэжээ. Нөгөө талаас М.Ходоркосвкий өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэг ч удаа өршөөл хүссэн өргөдөл бичиж байгаагүй, харин саяхан түүнээс өргөдөл ирсэн учир удахгүй өршөөл үзүүлэх 20 мянган хоригдлын дунд түүнийг багтаасан гэдгээ Ерөнхийлөгч мэдэгджээ. М.Ходорковскийгоос гадна "Pussy Riot" хамтлагийн гишүүдийг ч мөн суллах юм байна. В.Путин ийнхүү өршөөл үзүүлж, өөрийн эсрэг гэгдэх үзэлтнүүдийг сулласан нь удахгүй болхо Сочигийн олимпын өмнө Оросыг чиглэсэн барууны шүүмжлэлийг дарах гэсэн зорилготой хэмээн ажиглагчид үзэж байна.
Оросын Ерөнхийлөгч В.Путин Юкос компанийн захирал асан М.Ходорковскийд өршөөл үзүүлэх болсноо өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдэгджээ. Гэвч М.Ходорковский өөрт нь оногдуулсан ялыг бараг эдэлж дуусч байгаа юм. Тэрээр ирэх наймдугаар сард суллагдах ёстой. Харин В.Путиний өршөөлөөр бол түүнээс өмнө чөлөөлөгдөх бололтой. В.Путин хэлэхдээ М.Ходорковский аль хэдийнэ 10 гаруй жил хоригдоод байгаа, одоо түүний ээжийн эрүүл мэнд муу байгаа учир хүнлэг сэтгэлийн үүднээс өршөөл үзүүлэхээр шийдсэн гэжээ. Нөгөө талаас М.Ходоркосвкий өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэг ч удаа өршөөл хүссэн өргөдөл бичиж байгаагүй, харин саяхан түүнээс өргөдөл ирсэн учир удахгүй өршөөл үзүүлэх 20 мянган хоригдлын дунд түүнийг багтаасан гэдгээ Ерөнхийлөгч мэдэгджээ. М.Ходорковскийгоос гадна "Pussy Riot" хамтлагийн гишүүдийг ч мөн суллах юм байна. В.Путин ийнхүү өршөөл үзүүлж, өөрийн эсрэг гэгдэх үзэлтнүүдийг сулласан нь удахгүй болхо Сочигийн олимпын өмнө Оросыг чиглэсэн барууны шүүмжлэлийг дарах гэсэн зорилготой хэмээн ажиглагчид үзэж байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























