Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
40 сая карт эзэмшигчийн мэдээлэл алдагджээ
АНУ-ын “Target” сүлжээний хэрэглэгч 40 сая хүний зээлийн картны мэдээлэл алдагджээ. Америкийн дэлгүүр худалдааны байгууллага хамгийн их гүйлгээтэй байдаг хар баасан гаригийн өдөр буюу өнгөрсөн сарын 29-нд гэмт этгээдүүд сүлжээ дэлгүүрийн төлбөрийн систем рүү нэвтэрч, кредит картнуудын мэдээллийг авсан байна. Гэмт этгээдүүдийн гарт зээлийн картны дугаар, хэрэглэгчийн нэр, дуусах хугацаа болох аюулгнүйн код орсон байна. Тиймээс Target-ын үйлчлүүлэгчдийг зээлийн картныхаа гүйлгээг хянаж, сэжигтэй зүйл байгаа эсэхийг нягтлахыг сануулжээ. Дэлгүүрийн удирдлагын зүгээс энэ явдалд маш их харамсч байгаагаа илэрхийлж, ямар этгээд үүнийг үйлдсэн, яаж систем рүү нэвтэрсэн зэргийг олж илрүүлэхээр ажиллаж байгааг мэдэгджээ. Хэрэг дээр АНУ-ын тагнуулын алба ажиллаж байгаа юм байна.
2007 онд АНУ-ын мөн сүлжээ дэлгүүр болох Marshalls болон TJ Maxx-ын хэрэглэгч 46 сая хүний зээлийн картны мэдээлэл алдагдсан юм.
АНУ-ын “Target” сүлжээний хэрэглэгч 40 сая хүний зээлийн картны мэдээлэл алдагджээ. Америкийн дэлгүүр худалдааны байгууллага хамгийн их гүйлгээтэй байдаг хар баасан гаригийн өдөр буюу өнгөрсөн сарын 29-нд гэмт этгээдүүд сүлжээ дэлгүүрийн төлбөрийн систем рүү нэвтэрч, кредит картнуудын мэдээллийг авсан байна. Гэмт этгээдүүдийн гарт зээлийн картны дугаар, хэрэглэгчийн нэр, дуусах хугацаа болох аюулгнүйн код орсон байна. Тиймээс Target-ын үйлчлүүлэгчдийг зээлийн картныхаа гүйлгээг хянаж, сэжигтэй зүйл байгаа эсэхийг нягтлахыг сануулжээ. Дэлгүүрийн удирдлагын зүгээс энэ явдалд маш их харамсч байгаагаа илэрхийлж, ямар этгээд үүнийг үйлдсэн, яаж систем рүү нэвтэрсэн зэргийг олж илрүүлэхээр ажиллаж байгааг мэдэгджээ. Хэрэг дээр АНУ-ын тагнуулын алба ажиллаж байгаа юм байна. 2007 онд АНУ-ын мөн сүлжээ дэлгүүр болох Marshalls болон TJ Maxx-ын хэрэглэгч 46 сая хүний зээлийн картны мэдээлэл алдагдсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























