Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Барилга нураахгүйн төлөө Гамбургт жагсаал болж 100 гаруй цагдаа бэртлээ
Германы Гамбург хотын Rote Flora соёлын төвийн барилгыг нураах гэснээс болж энэ шийдвэрийг эсэргүүцсэн зүүний хүчнийхэн жагсаал хийн, хууль сахиулагчидтай мөргөлдсөнөөс цагдаагийн 118 ажилтан бэртэж гэмтсэн байна. Соёлын төвийн барилггы хэвээр авч үлдэх гэсэн олон нийт цагдаа нар луу шил лонх, чулуу мод, сандал хүрэл шидэлж, хогийн сав шатааж байгаа бол цагдаагийнхан жагсагчдын эсрэг усаар шүршсэн байна. Хууль сахиулагчид жагсагчдаас 150 орчим хүнийг баривчлан саатуулжээ. 19 дүгээр зууны төгсгөлөөр барьж театр байгаад хожим нь 1960-аад онд их дэлгүүр болгосон энэ барилгыг 1980-аад онд хөгжмийн продюсер Фредерик Курц дахин театр болгох гэсэн ч нутгийн зүүний ардчилсан арт-группийнхэн эсэргүүцэж хотын захиргаа ч энэ группын мэдэлд өгчээ. Түүнээс хойш энэ барилга Rote Flora нэртэй болж улстөр, соёлын хараат бус арга хэмжээ зохион байгуулдаг төв болоод байсан юм. Харин орон нутгийн эрх баригчид энэ барилгыг буулгахаар шийдвэрлэсэн нь ийм эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

0 Сэтгэгдэл