Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
“Pussy Riot” олимпыг бойкотлохыг уриалав
Ерөнхийлөгч В.Путиний өршөөлөөр суллагдаад хэдхэн цагийн дараа мэдэгдэл хийхдээ “Pussy Riot” хамтлагийн гишүүд Сочигийн өвлийн олимпыг бойкотлохыг уриалав. Хамтлагийн гишүүн Надежда Толоконникова, Мариа Алёхина нар хэвлэлд хандан хэлсэн мэдэгдэлдээ тэдэнд өршүүл үзүүлсэн нь ердөө косметикийн л арга хэмжээ гээд цаашид В.Путиний дэглэмийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэн, эсэргүүцлийн дуугаа дуулсаар байх болно гэжээ. “Суудлын даруулгаа зүүгээрэй, бүх зүйл одоо л эхэлж байна” хэмээн мэдэгдсэн хоёр бүсгүй өршөөлөөр суллагдсандаа огтхон ч баярлахгүй байгаагаа хэлээд хэрвээ тэдэнд сонголт байсан байсан шорондоо үлдэх байсан, тэртээ тэргүй ирэх гуравдугаар сард суллагдах байтал наана нь өршөөл үзүүлж байгаа нь В.Путин олимпын өмнө нэр хүндээ өсгөх гэсэн хэрэг гэж тайлбарлажээ. Тийм ч учраас барууны орнуудад хандаж, Сочигийн өвлийн олимпыг бойкотлох хэрэгтэй хэмээн уриалж байна.
Pussy Riot хамтлагийнхан В.Путиний дэглэмжийг эсэргүүцсэн дуу сүмд дуулж, үймээн бужигнаан үүсгэсний улмаас танхайрсан гэдэг зүйл ангиар өнгөрсөн онд хоригдсон юм.

soliotoi ohidyyd. shine orsyydiin tuluulul oros orniig hychirheg negdmel baidliig hangaj baigaagaaraa putin gaviatai, baryynii gar hulyyd
Ерөнхийлөгч В.Путиний өршөөлөөр суллагдаад хэдхэн цагийн дараа мэдэгдэл хийхдээ “Pussy Riot” хамтлагийн гишүүд Сочигийн өвлийн олимпыг бойкотлохыг уриалав. Хамтлагийн гишүүн Надежда Толоконникова, Мариа Алёхина нар хэвлэлд хандан хэлсэн мэдэгдэлдээ тэдэнд өршүүл үзүүлсэн нь ердөө косметикийн л арга хэмжээ гээд цаашид В.Путиний дэглэмийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэн, эсэргүүцлийн дуугаа дуулсаар байх болно гэжээ. “Суудлын даруулгаа зүүгээрэй, бүх зүйл одоо л эхэлж байна” хэмээн мэдэгдсэн хоёр бүсгүй өршөөлөөр суллагдсандаа огтхон ч баярлахгүй байгаагаа хэлээд хэрвээ тэдэнд сонголт байсан байсан шорондоо үлдэх байсан, тэртээ тэргүй ирэх гуравдугаар сард суллагдах байтал наана нь өршөөл үзүүлж байгаа нь В.Путин олимпын өмнө нэр хүндээ өсгөх гэсэн хэрэг гэж тайлбарлажээ. Тийм ч учраас барууны орнуудад хандаж, Сочигийн өвлийн олимпыг бойкотлох хэрэгтэй хэмээн уриалж байна. Pussy Riot хамтлагийнхан В.Путиний дэглэмжийг эсэргүүцсэн дуу сүмд дуулж, үймээн бужигнаан үүсгэсний улмаас танхайрсан гэдэг зүйл ангиар өнгөрсөн онд хоригдсон юм.

0 Сэтгэгдэл
2013.12.24























