Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Францын ерөнхийлөгчийн цагаа олоогүй шоглол дипломат дуулиан тарилаа
Дотоод явдлын сайд Манюэль Вальсыгаа Алжирт айлчлаад ирснийх нь дараа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ 16-нд Еврейн хүрээлэнггийн төлөөлөгчдийн зөвлөлд үг хэлэхдээ “Манай сайд Алжираас бүрэн бүтэн, гэмтэж бэртэлгүй ирлээ” гээд хэлчихсэн нь хоёр орны хооронд дипломат дуулиан тарилаа.
Алжирын тал үүнийг нь өлгөн авч улс орны аюулгүй байдал, хоёр орны харилцаанд сэв суулгах үг хэмээн буруутгасан байна. “Ийм шоглол огт өөр үр дагаварт хүргэж мэдэх юм” гэж Алжирын Гадаад хэргийн сайд Раматан Ламамра хэлснийг тус улсын “Аль-Хабар” сонин нийтэлжээ.
Ламамра бас “Францын ДЯЯ-ны сайд Алжирт, Ерөнхий сайд Жан-Марк Эйрогийн тэргүүлсэн төлөөлөгчдийн бүрэлдхүүнд багтаж ирсэн. Түүний тухайд аюулгүй байдалд нь болон төлөөлөгчдөд ч ямар нэгэн аюул заналхийлж байгааг би мэдрээгүй” гэж хэлсэн байна. Алжирын сайд бас Францын тэргүүн өөрөө ч гэсэн өнгөрсөн оны сүүлчээр Алжирт амжилттай айлчилсан гэдгийг тэмдэглэжээ.
Өнгөрсөн зууны 90-ээд онд Алжирт засгийн газар болон исламын шашинтнуудын хооронд цус урсгасан мөргөлдөөн болж 10 жил үргэлжлэн янз бүрийн мэдээллээр 100, заримдаа 200 мянган хүний амь хөнөөсөн гэдэг. Сүүлийн жилүүдэд тус улсад байдал тогтворжиж байгаа юм.
Францын тэргүүн Франсуа Олланд цагаа олоогүй дэмий шоглол хэлснийхээ төлөө хармсаж байгаагаа Алжирын эрх баригчдад бас илэрхийлсэн байна. Гэхдээ хариуд нь “Франсуа Олланд өөрийнхө хариуцлагагүй үгний төлөө алжирын талаас уучлал хүсчээ. Гэхдээ тэрээр энэ тухайгаа Алжирын ерөнхийлөгч Абдельазиз Бутефликойтой шууд ярих хэрэгтэй” гэжээ.
Дотоод явдлын сайд Манюэль Вальсыгаа Алжирт айлчлаад ирснийх нь дараа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ 16-нд Еврейн хүрээлэнггийн төлөөлөгчдийн зөвлөлд үг хэлэхдээ “Манай сайд Алжираас бүрэн бүтэн, гэмтэж бэртэлгүй ирлээ” гээд хэлчихсэн нь хоёр орны хооронд дипломат дуулиан тарилаа.Алжирын тал үүнийг нь өлгөн авч улс орны аюулгүй байдал, хоёр орны харилцаанд сэв суулгах үг хэмээн буруутгасан байна. “Ийм шоглол огт өөр үр дагаварт хүргэж мэдэх юм” гэж Алжирын Гадаад хэргийн сайд Раматан Ламамра хэлснийг тус улсын “Аль-Хабар” сонин нийтэлжээ.

0 Сэтгэгдэл