Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Энэ залуу олон хүний амь аварсан
ОХУ-ын Волгоградын галт тэрэгний буудалд алан хядагч бөмбөг дэлбэлэх үеэр цагдаагийн ажилтан Дмитрий Маковкин амь үрэгдсэн байна. Тэрээр галт тэрэгний буудлын барилга руу орох хаалганы дэргэд, металл хайгчийн ойролцоо үүрэг гүйцэтгэж байжээ. Гаднаас орж ирсэн хүмүүсийн дунд сэжигтэй харагдсан нэгэн эмэгтэйд дөхөн очиж саатуулан шалгах шаардлага тавих үеэр бөмбөг дэлбэрсэн гэж тэнд ажиллаж байсан цагдаагийн ажилтнууд ярьжээ.
Ингэснээрээ эргүүлийн 29 настай цагдаа алан хядагчийг илүү олон хүнтэй газар луу нэвтрүүлэлээгүйгээс гадна, өөрийнхөө биеэр танхимд байсан хүмүүсийг халхалж амийг нь аварсан. Алан хядагч дотогшоо хүлээх танхим руу нэвтэрч олон хүний дунд орсон бол илүү олон хүн амь алдах байлаа гэж ДЯЯ-ны Волгоградын Удирдах газрын тэргүүн Денис Моисеев мэдээлж байна.
Дмитрий Маковкин ДЯЯ-ны салбарт 2008 оноос ажиллаж, хэдхэн сарын өмнө тээврийн хяналтын удирдах газарт шилжин ирж ажиллажээ.

hairan saihan zaluu....um ma ni bad mi hum
Эвий эвий нялхаараа байсан байна шдээ. Хайран сайхан залуу. Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу? Гүнээ харамсаж байна. Хэлэх үг алга
Iim tavilantai humuus bs bdg yum shig bgan
ОХУ-ын Волгоградын галт тэрэгний буудалд алан хядагч бөмбөг дэлбэлэх үеэр цагдаагийн ажилтан Дмитрий Маковкин амь үрэгдсэн байна. Тэрээр галт тэрэгний буудлын барилга руу орох хаалганы дэргэд, металл хайгчийн ойролцоо үүрэг гүйцэтгэж байжээ. Гаднаас орж ирсэн хүмүүсийн дунд сэжигтэй харагдсан нэгэн эмэгтэйд дөхөн очиж саатуулан шалгах шаардлага тавих үеэр бөмбөг дэлбэрсэн гэж тэнд ажиллаж байсан цагдаагийн ажилтнууд ярьжээ.Ингэснээрээ эргүүлийн 29 настай цагдаа алан хядагчийг илүү олон хүнтэй газар луу нэвтрүүлэлээгүйгээс гадна, өөрийнхөө биеэр танхимд байсан хүмүүсийг халхалж амийг нь аварсан. Алан хядагч дотогшоо хүлээх танхим руу нэвтэрч олон хүний дунд орсон бол илүү олон хүн амь алдах байлаа гэж ДЯЯ-ны Волгоградын Удирдах газрын тэргүүн Денис Моисеев мэдээлж байна.
Дмитрий Маковкин ДЯЯ-ны салбарт 2008 оноос ажиллаж, хэдхэн сарын өмнө тээврийн хяналтын удирдах газарт шилжин ирж ажиллажээ.

0 Сэтгэгдэл
2014.01.02
2014.12.31
2014.12.30























