Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туркийн Ерөнхий сайд авлигын хэргээс болж огцрохгүй гэнэ
Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдагон авлигын тухай дуулианаас болж өөрөө огцрохгүй харин Засгийн гарын 10 гишүүнээ огцруулна гэдгээ мэдэгдлээ. Стамбул хотын Таксимын талбайд засгийн газрыг эсэргүүцсэн “Хулгайчдыг барь” гэсэн уриатай жагсаал болж Засгийн газрын тэргүүн Р.Т.Эрдагоныг огцрохыг шаардаж байгаа юм. Хууль сахиулагчид жагсагчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хий ашиглаж байгаа ч жагсачид тэмцлээ үргэлжлүүлсээр байна.

Арванхоёрдугаар сарын 18-нд Турк даяар авлигын эсрэг томоохон кампанит ажил эхэлж бизнесмэнүүд, засгийн газрын хэд хэдэн гишүүний хүүхэд орсон 52 хүнийг баривчлан саатуулсан юм. Тэднийг авлига, хилийн хууль бус наймаа, хар тамхины хэрэгт сэжиглэн саатуулжээ. Энэ сарын 25-нд Байгал орчин, ногоон хөгжлийн сайд Эрдагон Байрактар, ДЯЯ-ны тэргүүн Муаммар Гюлер, Эдийн засгийн сайд Кафер Чаглаян нарыг огцруулсан юм. Энэ гурван сайдыг огцрохын нь өмнө мөрдөн шалгаж байжээ.

Арванхоёрдугаар сарын 26-нд тус улсын ерөнхийлөгч Абдулла Гюль Засгийн газрын 10 гишүүнийг огцруулж танхимын шинэ бүрэлдхүүнийг баталсан юм.
Харин ерөнхий сайд Р.Т.Эрдагон болохоор түүний танхимын гишүүдийг огцруулж, шалгаж байгаа нь Засгийн газрын хүчийг сулруулах, гарыг нь мухарлах гэсэн оролдлого, улс орон Туркийг хэсэглэн хуваах гэсэн хар хүчний эрхшээлд орох гэж байна хэмээн мэдэгдэж байгаа юм.

0 Сэтгэгдэл