COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Тиранозавр Батаарыг хулгайлахад оролцсоноо Америкийн цуглуулагч хүлээжээ
Америкийн цуглуулгын сүлжээ дэлгүүрийн эзэн Рик Ролейтер Хятад, Монголоос эртний чулуужсан олдворыг хууль бусаар гаргаж Америкт оруулдаг хилийн хууль бус наймаанд оролцдог байснаа хүлээлээ хэмээн Associated Press агентлаг мэдээллээ. Мөн тэрээр Монголын Засгийн газрын хүсэлтээр өнгөрсөн хавар эргүүлж өгсөн Tyrannosaurus Bataar-ыг хулгайлан авчрахад оролцсоноо хүлээсэн байна. Энэ бүхнээс гадна тэр Хятадаас авсан үлэг гүрвэлийн гурван ч чулуужсан яс, муурын толгойг сайн дураараа хүлээлгэн өгчээ.
Рик Ролейтерын галлерей АНУ-д хууль бусаар оруулсан Тиранозаврын гавлын яс худалдсаны дараагаас л хууль сахиулагчид энэ хэргийн мөрөөр шалгаж эхэлсэн юм. Монголын говь нутгаас олдсон 70 сая жилийн настай энэ араг ясыг Монгол Улсад 2013 оны тавдугаар сард эргүүлэн өгсөн юм. Үүний дараа түүний галлерейгаас үлэг гүрвэлийн бас нэг гавлын яс алга болж гэрт нь үзлэг хийхэд ч байгаагүй юм Р.Ролейтерийн өмгөөлөгч нь хэлэхдээ үүнийг нэг түнш нь авчихсан байх гэж мэдэгджээ.
Рик Ролейтер чулуужсан яснуудыг Колорадо муж дахь By Gallery нэртэй хоёр ч дэлгүүрээрээ зарж борлуулдаг байжээ.
Эртний олворуудыг хууль бусаар хулгайлан зарж борлуулсны төлөө түүнд одоо 25 мянган ам.долларын торгууль, хоёр жилийн тэнсэн харгалзах ял нүүрлэж байна. Энэ хэргийн шүүх хурал ирэх гуравдугаар сарын 18-нд болох юм.
Шүүх хуралд Монголын талыг төлөөлөх өмгөөлөгч Роберт Пейнтер хэвлэлд ярихдаа "Монгол Улс эргүүлэн авсан Tyrannosaurus Bataar-ын араг ясаа нийслэл хотдоо түр байр барин, олон нийтэд үзүүлсэн. Өнгөрсөн хугацаанд түр үзэсгэлэнг нийтдээ 750 мянган хүн үзэж сонирхсон" гэжээ. Одоо Монголын эрх баригчид хуучин Лениний музей байсан барилгыг Үлэг гүрвэлийн музей болгож Tyrannosaurus Bataar болон бусад эртний чулуужсан олдворуудын хамт байрлуулах гэж байгаа гэнэ хэмээн http://www.rbc.ru сайтад бичжээ.
za yarshigda 25 han myangan dollar tulood bhda yahav de..Er ne tgd shiitgel ne ch baga bna sh de
uu za za, manai tomchuuliin bulaig delgeed ugeesei....
Manai Nyamdorjoos ehluuleed MAN2iin buh tomtsuul oroltson. Gol hun ni Nyamdorj, AN2iinhan hamt oroltson bolohoor delgej chadahgui baigaa....
Mgl-s hen gedeg yamar luivarchin oroltsson boloh n il bolohgui bn
ashgui dee
Америкийн цуглуулгын сүлжээ дэлгүүрийн эзэн Рик Ролейтер Хятад, Монголоос эртний чулуужсан олдворыг хууль бусаар гаргаж Америкт оруулдаг хилийн хууль бус наймаанд оролцдог байснаа хүлээлээ хэмээн Associated Press агентлаг мэдээллээ. Мөн тэрээр Монголын Засгийн газрын хүсэлтээр өнгөрсөн хавар эргүүлж өгсөн Tyrannosaurus Bataar-ыг хулгайлан авчрахад оролцсоноо хүлээсэн байна. Энэ бүхнээс гадна тэр Хятадаас авсан үлэг гүрвэлийн гурван ч чулуужсан яс, муурын толгойг сайн дураараа хүлээлгэн өгчээ. Рик Ролейтерын галлерей АНУ-д хууль бусаар оруулсан Тиранозаврын гавлын яс худалдсаны дараагаас л хууль сахиулагчид энэ хэргийн мөрөөр шалгаж эхэлсэн юм. Монголын говь нутгаас олдсон 70 сая жилийн настай энэ араг ясыг Монгол Улсад 2013 оны тавдугаар сард эргүүлэн өгсөн юм. Үүний дараа түүний галлерейгаас үлэг гүрвэлийн бас нэг гавлын яс алга болж гэрт нь үзлэг хийхэд ч байгаагүй юм Р.Ролейтерийн өмгөөлөгч нь хэлэхдээ үүнийг нэг түнш нь авчихсан байх гэж мэдэгджээ.
Рик Ролейтер чулуужсан яснуудыг Колорадо муж дахь By Gallery нэртэй хоёр ч дэлгүүрээрээ зарж борлуулдаг байжээ.
Эртний олворуудыг хууль бусаар хулгайлан зарж борлуулсны төлөө түүнд одоо 25 мянган ам.долларын торгууль, хоёр жилийн тэнсэн харгалзах ял нүүрлэж байна. Энэ хэргийн шүүх хурал ирэх гуравдугаар сарын 18-нд болох юм.
Шүүх хуралд Монголын талыг төлөөлөх өмгөөлөгч Роберт Пейнтер хэвлэлд ярихдаа "Монгол Улс эргүүлэн авсан Tyrannosaurus Bataar-ын араг ясаа нийслэл хотдоо түр байр барин, олон нийтэд үзүүлсэн. Өнгөрсөн хугацаанд түр үзэсгэлэнг нийтдээ 750 мянган хүн үзэж сонирхсон" гэжээ. Одоо Монголын эрх баригчид хуучин Лениний музей байсан барилгыг Үлэг гүрвэлийн музей болгож Tyrannosaurus Bataar болон бусад эртний чулуужсан олдворуудын хамт байрлуулах гэж байгаа гэнэ хэмээн http://www.rbc.ru сайтад бичжээ.
0 Сэтгэгдэл
2014.01.03
2014.01.03
2014.01.03
2014.01.03
2014.01.03
























