COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Хөгтэй, хачирхалтай явдлууд

Алан Марковиц хэмээх залуу Мичиганы Орчард Лэйк орчимд салсан эхнэрийнхээ хажуугийн байранд нүүж иржээ. Ингэхдээ тэрээр нэг "гэнэтийн бэлэг"-тэй ирж. Алан эхнэрийнхээ байшингийн чанх өмнө нэг хөшөө босгуулжээ. Гэхдээ энэ нь хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг огтхон ч биш, харин үзэн ядалтыг нь илэрхийлсэн дунд хурууны хөшөө байв. Тэрээр эхнэрээ шинэ найз залуутай болсныг нь тэсвэрлэж чадахгүй байсан учраас шөнө хүртэл гэрэлтэж харагддаг ийм хөшөө босгуулсан гэнэ.

Нэгэн эрэгтэй 2007 онд яармаг худалдаанаас гурван ам.доллараар худалдан авч, өдий хүртэл тоосонд дарагдаж хэвтсэн керамик аягыг гэнэт л хэдий үеийн эд болохыг нь мэдэх гэж сонирхон, мэргэжилтнүүдэд өгч тодорхойлуулжээ. Гэтэл нөгөө аяга нь Хятадад тэртээ 1100-аад оны үед хийсэн түүх соёлын ховор эд байж таарсан үүнтэй ижил аягыг Британийн түүхийн музейд хадгалдаг байна. Гэнэтхэн л ховор эд олсон эр аягаа дуудлагаар худалдахад 2,2 сая ам.долларын үнэ хүрчээ.

Техаст амьдардаг 61 настай нэгэн эр ямар ч согтууруулах ундааны төрлийг зүйл хэрэглээгүй байж согтчихдог байжээ. Тэр бүү хэл сүмд мөргөл үйлдэхээр ирээд байхдаа өөрийн мэдэлгүй согтчихсон удаатай гэнэ. Юу ч уугаагүй атлаа яагаад ингэж согтчихоод байсны учрыг тэр эмнэлэгт шинжилгээ хийлгэсний дараа л олж мэджээ. Түүний хоол боловсруулах системд нуугдаж байсан нян яг л архи нэрдэгтэй ижил процесс явуулдгийн улмаас тэрээр дотроо шар айрагтай ижил төстэй согтууруулах төрлийн бодис нэрээд байжээ. Ийм гажиг маш ховор тохиолддог байна.
Хуучин эхнэрийнхээ байшингийн өмнө дунд хурууны хөшөө босгожээ

Алан Марковиц хэмээх залуу Мичиганы Орчард Лэйк орчимд салсан эхнэрийнхээ хажуугийн байранд нүүж иржээ. Ингэхдээ тэрээр нэг "гэнэтийн бэлэг"-тэй ирж. Алан эхнэрийнхээ байшингийн чанх өмнө нэг хөшөө босгуулжээ. Гэхдээ энэ нь хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг огтхон ч биш, харин үзэн ядалтыг нь илэрхийлсэн дунд хурууны хөшөө байв. Тэрээр эхнэрээ шинэ найз залуутай болсныг нь тэсвэрлэж чадахгүй байсан учраас шөнө хүртэл гэрэлтэж харагддаг ийм хөшөө босгуулсан гэнэ.
Гурван долларын аяга хоёр сая ам.доллар хүрчээ

Нэгэн эрэгтэй 2007 онд яармаг худалдаанаас гурван ам.доллараар худалдан авч, өдий хүртэл тоосонд дарагдаж хэвтсэн керамик аягыг гэнэт л хэдий үеийн эд болохыг нь мэдэх гэж сонирхон, мэргэжилтнүүдэд өгч тодорхойлуулжээ. Гэтэл нөгөө аяга нь Хятадад тэртээ 1100-аад оны үед хийсэн түүх соёлын ховор эд байж таарсан үүнтэй ижил аягыг Британийн түүхийн музейд хадгалдаг байна. Гэнэтхэн л ховор эд олсон эр аягаа дуудлагаар худалдахад 2,2 сая ам.долларын үнэ хүрчээ.
Шар айрагны амьд үйлдвэр

0 Сэтгэгдэл