АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлэг болно
Уул уурхайн яам “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд зохион байгуулахаар боллоо. Хэлэлцүүлэг нь уул уурхайн салбарын талаар олон нийтэд бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж ба өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх, мөн 2025 он хүртэлх бодлогыг тодорхойлох зорилготой юм.
Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин ба хөгжлийн стратеги” сэдвээр илтгэл тавих бөгөөд дараах салбар хуралдаанууд болно. Тодруулбал, Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, Эрдэс баялгийн салбар ба хүний эрх, хүрээлэн буй орчин, Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил, Эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн хөгжил, бүтээмж, өрсөлдөх чадвар сэдвүүдээр хуралдана.
Салбарын яам, Мэргэжлийн холбоод, ТББ болон иргэний нийгмийн төлөөллийг хамруулсан энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, санаачлагуудыг “Эрдэс баялгийн салбар 2025” зөвлөмжинд тусгах юм байна.
Уул уурхайн яам “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд зохион байгуулахаар боллоо. Хэлэлцүүлэг нь уул уурхайн салбарын талаар олон нийтэд бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж ба өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх, мөн 2025 он хүртэлх бодлогыг тодорхойлох зорилготой юм.Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин ба хөгжлийн стратеги” сэдвээр илтгэл тавих бөгөөд дараах салбар хуралдаанууд болно. Тодруулбал, Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, Эрдэс баялгийн салбар ба хүний эрх, хүрээлэн буй орчин, Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил, Эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн хөгжил, бүтээмж, өрсөлдөх чадвар сэдвүүдээр хуралдана.
Салбарын яам, Мэргэжлийн холбоод, ТББ болон иргэний нийгмийн төлөөллийг хамруулсан энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, санаачлагуудыг “Эрдэс баялгийн салбар 2025” зөвлөмжинд тусгах юм байна.
0 Сэтгэгдэл
























