АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Ашигт малтмалаа түүхийгээр нь экспортлохыг хориглолоо
Индонезийн парламентаас ашигт малтмалыг түүхийгээр нь буюу боловсруулахгүйгээр гадагш нь экспортлохыг хориглосон хууль баталлаа. Ийнхүү түүхий эдийн экспортод хориг тавьсан нь уул уурхайн боловсруулах, баяжуулах үйлдвэрлэлийг хөгжүүлэн, улмаар ашигт малтмалдаа нэмүү өртөн шингээн борлуулах зорилготой юм. Ихээхэн эсэргүүцэл, маргаан, шүүмжлэл дагуулсан энэ шийдвэрийг гаргахын өмнө тус улсын Засгийн газар 11 цаг хуралдаж байж, эцэст нь улсынхаа уул уурхайн үнэлэмжийг өсгөх ёстой гэсэн байр сууринд хүрч, Индонезиос олборлосон ашигт малтмал бүрийг боловсруулж байх ёстой хэмээн шийджээ.
Гэвч уул уурхайн салбарынхан энэ шийдвэрийг тийм ч таатай хүлээн аваагүй юм. Уг хоригийг гаргаснаар уул уурхайн салбарт томоохон хэмжээний сул зогсолт гарч, хэдэн зуун мянган хүн ажилгүй болно хэмээн үзэж байгаа юм. Мөн уул уурхайн экспортоос орж ирдэг хэдэн тэрбум ам.долларын орлого ч татрана гэлцэж байна. Гэвч эрх баригчдын зүгээс уул уурхайн салбарт нь боловсруулах, баяжуулах үйлдвэрлэлийн чиглэлээр хөрөнгө оруулалт орж ирнэ гэж найдаж байна.
Ийнхүү зэс, никель, хөнгөн цагааны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Индонези ашигт малтмалыг түүхийгээр нь хил давуулахыг хориглосон нь уул уурхайн бусад экспортлогч оронд ашигтайгаар эргэнэ хэмээн хөрөнгө оруулагчид харж байна.
Индонезийн парламентаас ашигт малтмалыг түүхийгээр нь буюу боловсруулахгүйгээр гадагш нь экспортлохыг хориглосон хууль баталлаа. Ийнхүү түүхий эдийн экспортод хориг тавьсан нь уул уурхайн боловсруулах, баяжуулах үйлдвэрлэлийг хөгжүүлэн, улмаар ашигт малтмалдаа нэмүү өртөн шингээн борлуулах зорилготой юм. Ихээхэн эсэргүүцэл, маргаан, шүүмжлэл дагуулсан энэ шийдвэрийг гаргахын өмнө тус улсын Засгийн газар 11 цаг хуралдаж байж, эцэст нь улсынхаа уул уурхайн үнэлэмжийг өсгөх ёстой гэсэн байр сууринд хүрч, Индонезиос олборлосон ашигт малтмал бүрийг боловсруулж байх ёстой хэмээн шийджээ. Гэвч уул уурхайн салбарынхан энэ шийдвэрийг тийм ч таатай хүлээн аваагүй юм. Уг хоригийг гаргаснаар уул уурхайн салбарт томоохон хэмжээний сул зогсолт гарч, хэдэн зуун мянган хүн ажилгүй болно хэмээн үзэж байгаа юм. Мөн уул уурхайн экспортоос орж ирдэг хэдэн тэрбум ам.долларын орлого ч татрана гэлцэж байна. Гэвч эрх баригчдын зүгээс уул уурхайн салбарт нь боловсруулах, баяжуулах үйлдвэрлэлийн чиглэлээр хөрөнгө оруулалт орж ирнэ гэж найдаж байна.
Ийнхүү зэс, никель, хөнгөн цагааны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Индонези ашигт малтмалыг түүхийгээр нь хил давуулахыг хориглосон нь уул уурхайн бусад экспортлогч оронд ашигтайгаар эргэнэ хэмээн хөрөнгө оруулагчид харж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























