COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
”Америк дуулиан” гурван ”Алтан бөмбөрцөг” хүртлээ
Британийн телевизийн цуврал кино "Америк дуулиан" Лос-Анжелес хотноо болж буй "Алтан бөмбөрцөг" гардуулах ёслолын үеэр гурван шагнал хүртлээ.
1970-аад оны гэмт хэргийг харуулсан энэ кино шилдэг, инээдмийн, мюзикл киногоор тодорсон байна. Үүнээс гадна уг кинонд тоглосон кино од Эми Адамс, Женнифер Лоуренс нар бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ.
Австралийн жүжигчин Кейт Бланшетт "Цэнхэр мэлрэг" киноны Вүди Аллены дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчний шагналаа нэгээр нэмсэн бол Мексикийн найруулагч Алфонсо Куарон "Таталцлын хүч" киногоороо шилдэг найруулагч боллоо.
Телевизийн төрөлд хоёр ялагч тодруулснаараа мөн онцлог байв.
Америкийн төгөлдөр хуурч, хийлч Либерачегийн амьдралаар намтарчилсан "Behind the Candelabra" телевизийн хамгийн шилдэг кино/мини-цувралаар тодорсон бол Америкийн жүжигчин, продюсер Майкл Дугласыг телевизийн кино, цуврал, мини-цувралын шилдэг жүжигчнээр нэрлэжээ.
Гэмт хэргийн сэдэвтэй цуврал шилдэг цуврал киногоор Америкийн "Breaking Bad" тодорсон бол тус киноны гол дүрийн жүжигчин Брайан Крэнстон шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн байна. Крэнстон анх удаа "Алтан бөмбөрцөг" хүртэж буй нь энэ юм. Тэрбээр 2011 онд энэ шагналд мөн нэр дэвшиж байжээ.
Америкийн Эми Полер "Parks and Recreation" телевизийн инээдмийн, мюзикл киноны дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчин болсон бол Америкийн жүжигчин, дуучин Робин Райт цуврал киноны шилдэг жүжигчнээр тодорсон байна.
Британийн телевизийн цуврал кино "Америк дуулиан" Лос-Анжелес хотноо болж буй "Алтан бөмбөрцөг" гардуулах ёслолын үеэр гурван шагнал хүртлээ.1970-аад оны гэмт хэргийг харуулсан энэ кино шилдэг, инээдмийн, мюзикл киногоор тодорсон байна. Үүнээс гадна уг кинонд тоглосон кино од Эми Адамс, Женнифер Лоуренс нар бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ.

0 Сэтгэгдэл