COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Оскар-2014”-ийн нэр дэвшигчдийг зарлалаа
Америкийн кино урлагийн академи энэ оны “Оскар”-ын шагналд нэр дэвшиж гуравдугаар сарын 2-нд энэ нэр хүндтэй шагналын эзэн болох магадлалтай кино, найруулагч жүжигчдийг зарлалаа.

Шилдэг кинонд 10 кино нэр дэвшжээ. “Харилцан үйлчлэл” болон “Америк маягийн таагүй явдал” бүтээл орж байна. Энэ хоёроос гадна “Шилдэг кино” ангилалд “12 жил боолчлолд”, “Ахмад Филлипс”, хар цагаан “Небраска”, “Филомена”, “Уолл-стритийн чоно”, Далласын худалдан авагчийн клуб”, “Тэр бүсгүй” зэрэг кино дэвшиж байна.
“Шилдэг найруулагч ангилалд “12 жил боолчлолд” киноны найруулагч Стив Маккуин, “Америк маягийн таагүй явдал” киноны Дэвид О.Рассел, “Харилцан үйлчлэл”-ийн Альфонсо Кураон, “Небраска”-гийн Александр Пейн, “Уолл-стритийн чоно”-ын Мартин Скорсез нар нэр дэвшиж байна.
Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчинд “Далласын худалдан авагчийн клуб”ын Мэттью Махкконахи, “12 жил боолчлолд” киноны Чиватель Эжиофор, “Небраска”-гийн Брюс Дерн, “Америк маягийн таагүй явдал”-ын Кристиан Бейл, “Уолл-стритийн чоно”-ын Леонардо де Каприо нар үлджээ.
Шилдэг эмэгтэй дүрийн номинацад “Америк маягийн таагүй явдал”-ын Эми Адамс, “Мэлрэг цэцэг”-ийн Кейт Бланшет, “Харилцан үйлчлэл”-ийн Сандра Буллок, “Филомена”-гийн Жуди Денч, “Наймдугаар сар”-ын“Мэрил Стрип нар нэр дэвшиж байна.
“Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” ангилалд Брэдли Купер, Жаред Лето, Баркхад Абди, Майкл Фассбендер, Жон Хилл нарын нэр гарчээ. Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчинд Жулия Робертс, Жун Скуибб, Салли Хокинс, Люпита Нионго, Женнифер Роуренс нар нэр дэвшжээ.
“Шилдэг хүүхэлдэйн киноны төрөлд “Хүйтэн зүрх”, “Крудсын гэр бүл”, “Салхи ширүүслээ”, “Би өөдгүй-2”, “Эрнст Селестина хоёр” кинонууд орж байна.
“Гадаадын шилдэг кино”-д Белгийн “Буцах тойрог”, Данийн “Ан ав”, Италийн “Аугаа их гоо сайхан” Камбожийн “Устаж үгүй болсон дүрслэл” баримтат кино, Палестиний “Омар” кинонууд нэр дэвшээд байна.
АНУ-ын Кино Академийн “Оскар”-ын шагнал гардуулах 86 дахь ёслол гуравдугаар сарын 2-нд Лос-Анжелост болно.

0 Сэтгэгдэл
Zochin
Ter hariltsan uilchlel gej buruu bichsen bnaa. Gravity gedeg chin tatah huch shudee! Araichdee iim naad zahiin medleggui humuus medee beltgedeg ium baihdaa.
2014.02.13