COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Ийм л нэг сайхан жолооч .....
Оросын Волгоград хотын шугаманд явдаг чиглэлийн нэгэн таксины жолооч Усуб Кочоян найман жил энэ ажлаа хийж байгаа хүн. Тэр энэ бүхий л хугацаанд өөрийнхөө үзэмжээр тасалбараа хямдруулж ирсэн гэнэ. Түүний хямдрал хоёр янз. Албан ёсны бичгээр зарласан хямдрал нь салон дотроо “Жирэмсэн эхчүүд, цэргүүд, онц сурлагатнууд, нэрийн баяраа хийж яваа хүмүүс үнэгүй зорчино” гээд хадчихсан байна.

Харин амаар үзүүлдэг хөнгөлөлт, хямдрал нь хэрэв зорчигч орж ирээд “Сайн байна уу, нөхөр жолооч оо” гэвэл төлбөрийг гурван рублиэр хямдруулна. Харин “Сайн байна уу, эрхэм жолооч оо” гэж мэндэлбэл нийт үнээс үнээс таван рубль хасна. Үйлчлүүлэгчид нь ч үүнд хэдийнээ дасаад жирэмсэн хүүхнүүд хүлээж байгаад суудаг болж. Сурагч оюутнууд сурлагын дэвтрээ гартаа барьж орж ирдэг болжээ. Бусад энгийн зорчигчид нь ч үүнд нь талархалтай хандаж заавал тасалбар авдаг гэнэ. Мэдээж тэр, орлогын мөнгөө бүрэн тушаачихдаг болохоор дарга удирдлагууд нь ч үүнд нь нэг дургүйцдэггүй байна. “Ингэлээ гээд би нэг их алдагдалд орох биш дээ, хүмүүсийг баярлуулж байгаа минь ямар ч мөнгөнөөс илүү юм даа” гэж тэр хэлдэг байна.

0 Сэтгэгдэл