COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Манекен ийм байвал ямар вэ
"American Apparel" брэнд Нью-Йорк дахь нэрийн дэлгүүрийнхээ шилэн хорго дотор хүмүүсийн харж заншсан ердийн манекенаас өөр, ийм манекен байрлуулсан нь олон нийтийн дунд халуун яриа үүсгээд байна.
Манекен гэдэг бол ердийн хүнийг дуурайлгаж хийсэн, тэднийг орлох ёстой модель. Тийм ч учраас хүнтэй л адилхан байх ёстой гэдэг санаагаар тэд манекенаа ийм маягаар хийсэн байна.
Тус дэлгүүрээр үйлчлүүлэгчид болон гудамжаар өнгөрч яваа хүмүүс бүгд эдгээр манекеныг зогтусан харж, өөр хоорондоо энэ тухай ярилцаж байна. Зарим нэг хүмүүс үүнийг эмэгтэй хүний жинхэнэ дүр төрхийг харуулсан, тэдний эрх ашгийг дээдэлсэн хандлага хэмээн үзэж, дэмжиж байгаа бол зарим нь үүнийг ил задгай, бас санаагаа хэтрүүлсэн явдал болж хэмээн шүүмжилж байна.

Харин тус брэндийн зүгээс Валентиний баярыг угтаад жинхэнэ байгалиас заяасан гоо үзэсгэлэнгийн тухай, эмэгтэй хүний гоо сайхны тухай нийгэмд тогтсон ойлголтын талаар ийм л яриа өрнөөсөй гэсэндээ энэ санааг сэдсэн гэж мэдэгдэж байна. Ер нь, "American Apparel" маркетинг сурталчилгаандаа ер бусын санаа сэддэгээрээ алдартай. Хамгийн сүүлд тэд харваас насанд хүрээгүй охидын хагас нүцгэн зургийг сурталчилгаандаа ашигласнаараа шүүмжлэл их хүлээсэн юм.

"American Apparel" брэнд Нью-Йорк дахь нэрийн дэлгүүрийнхээ шилэн хорго дотор хүмүүсийн харж заншсан ердийн манекенаас өөр, ийм манекен байрлуулсан нь олон нийтийн дунд халуун яриа үүсгээд байна. Манекен гэдэг бол ердийн хүнийг дуурайлгаж хийсэн, тэднийг орлох ёстой модель. Тийм ч учраас хүнтэй л адилхан байх ёстой гэдэг санаагаар тэд манекенаа ийм маягаар хийсэн байна.

0 Сэтгэгдэл