АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Тусгай зөвшөөрлийн хамрах талбайн хэмжээ 14.7 сая га болжээ
Ашигт малтмалын газраас олгосон хүчинтэй 3018 тусгай зөвшөөрлийн хамрах талбайн хэмжээ 14.7 сая га болжээ. Уул уурхайн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 0.3 хувиар буурч, нийт нутаг дэвсгэрийн 9.4 хувьтай тэнцэхүйц болсон нь энэ аж.
2013 оны эцсийн байдлаар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо 2012 оны мөн үеэс 522 болж цөөрчээ. Өнгөрсөн онд нийт 72 тусгай зөвшөөрөл шинээр олгосон нь сүүлийн найман жилийн хамгийн бага үзүүлэлт болсныг албаныхан хэллээ. Тухайлбал 2013 онд нийт 347 тусгай зөвшөөрөл цуцалжээ. “Centerra Gold” компани 19 тусгай зөвшөөрөлтэй байсан бол энэ тоо өнгөрсөн 12 дугаар сард 14 болж буурчээ. Ингэснээр хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн компаниудын жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ.Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг хөрөнгө оруулагч улсаар ангилбал өнгөрсөн онд Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай нэг, Монголын хөрөнгө оруулалттай есөн Виржиний арлуудад бүртгэлтэй нэг компани тус тус тусгай зөвшөөрөл эзэмшихээ больжээ. Ингэснээр дотоодын компаниуд 1226 тусгай зөвшөөрөл, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд 295, гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд 134 тусгай зөвшөөрөл эзэмшдэг болсон байна.
Ашигт малтмалын газраас олгосон хүчинтэй 3018 тусгай зөвшөөрлийн хамрах талбайн хэмжээ 14.7 сая га болжээ. Уул уурхайн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 0.3 хувиар буурч, нийт нутаг дэвсгэрийн 9.4 хувьтай тэнцэхүйц болсон нь энэ аж.2013 оны эцсийн байдлаар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо 2012 оны мөн үеэс 522 болж цөөрчээ. Өнгөрсөн онд нийт 72 тусгай зөвшөөрөл шинээр олгосон нь сүүлийн найман жилийн хамгийн бага үзүүлэлт болсныг албаныхан хэллээ. Тухайлбал 2013 онд нийт 347 тусгай зөвшөөрөл цуцалжээ. “Centerra Gold” компани 19 тусгай зөвшөөрөлтэй байсан бол энэ тоо өнгөрсөн 12 дугаар сард 14 болж буурчээ. Ингэснээр хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн компаниудын жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ.Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг хөрөнгө оруулагч улсаар ангилбал өнгөрсөн онд Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай нэг, Монголын хөрөнгө оруулалттай есөн Виржиний арлуудад бүртгэлтэй нэг компани тус тус тусгай зөвшөөрөл эзэмшихээ больжээ. Ингэснээр дотоодын компаниуд 1226 тусгай зөвшөөрөл, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд 295, гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд 134 тусгай зөвшөөрөл эзэмшдэг болсон байна.
0 Сэтгэгдэл
























