COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Лайк” дарсных нь төлөө цагдаа баривчилжээ

Америкийн Мемфис хотын радиогийн нэгэн нэвтрүүлэгч Таддеус Мэтьюз урьд нь хамт ажилладаг байсан нэгэн сэтгүүлч эмэгтэйнхээ дүрс бичлэгийг Facebook –ээс үзээд “лайк” дарсныхаа төлөө цагдаад баригджээ.
Уг нь тэр хоёр өмнө нь хамт ажиллаж, дотно харьцаатай байсан ч тэднийг салсны дараа эмэгтэйн хүсэлтээр шүүх тэднийг өөр хоорондоо харилцахыг хориглосон юм байна. Ингээд “лайк”-ийг харсан эмэгтэй, дахиад түүнийг харилцахыг оролдож байна гээд цагдаад мэдэгдсэнээр хөөрхий Мэтьюзийг ийн баривчилсан юм байна. Цагдаа нар Мэтьюзийг шүүхийн шийдвэр зөрчсөн гээд шууд л гарыг нь гавлаад авч одсон ч радио нэвтрүүлэгч буруугаа хүлээн бууж өгснөөр 1000 долларын барьцаагаар арай гэж суллажээ.
Ер нь нэвтрүүлэгч Таддеус Мэтьюз олон нийтийн сүлжээний идэвхтэн учраас үүнээсээ болж ийм дуулианд холбогдсон нь ганц энэ биш гэнэ.

0 Сэтгэгдэл