COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Гурван сарын дотор 51 сая iPhone худалдаалжээ
“Apple” компани өнгөрсөн оны хамгийн сүүлчийн улиралд 51 сая iPhone, 26 сая iPad, 4.8 сая Мас компьютер худалдаалж бүх цаг үеийнхээ рекордыг тогтоолоо. Гэвч энэ их тоо Уолл Стритийн хөрөнгө оруулагч, шинжээчдийн сэтгэлийг хөдөлгөж дөнгөсөнгүй. Учир нь, тэд Apple-ийг үүнээс ч илүүг борлуулна хэмээн хүлээж байсан юм. Зах зээлийн шинжээчид Apple-ийг 2013 оны дөрөвдүгээр улиралд 55 сая iPhone худалдаалах байх гэсэн төсөөлөл гаргачихаад байсан ч түүнээс нь даруй дөрвөн саяар бодит тоо зөрсөн нь тус компанийн хувьцаа 7,5 хувиар буюу 41,62 ам.доллараар унахад хүргэв. Үүгээр Apple-ийн нэг хувьцаа 508 ам.доллараар арилжаалагдаж байна.
Уг нь, Apple-ийн хоёр гол бүтээгдэхүүн болох iPhone, iPad-ын борлуулалт жилийн өмнөх дүнтэй харьцуулбал 7-14 хувиар өссөн дүнтэй байгаа юм. Гэхдээ тус компанийн хувьцааны ногдол ашигт төдий л өөрчлөлт гараагүй бөгөөд 2012 оны төгсгөлд 13,81 ам.доллар ногдож байсан бол 2013 онд 14,50 ам.доллар болсон байна. Тус компани өнгөрсөн онд 57,6 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаас олсон ашиг нь 13 тэрбум ам.доллар болжээ.
“Apple” компани өнгөрсөн оны хамгийн сүүлчийн улиралд 51 сая iPhone, 26 сая iPad, 4.8 сая Мас компьютер худалдаалж бүх цаг үеийнхээ рекордыг тогтоолоо. Гэвч энэ их тоо Уолл Стритийн хөрөнгө оруулагч, шинжээчдийн сэтгэлийг хөдөлгөж дөнгөсөнгүй. Учир нь, тэд Apple-ийг үүнээс ч илүүг борлуулна хэмээн хүлээж байсан юм. Зах зээлийн шинжээчид Apple-ийг 2013 оны дөрөвдүгээр улиралд 55 сая iPhone худалдаалах байх гэсэн төсөөлөл гаргачихаад байсан ч түүнээс нь даруй дөрвөн саяар бодит тоо зөрсөн нь тус компанийн хувьцаа 7,5 хувиар буюу 41,62 ам.доллараар унахад хүргэв. Үүгээр Apple-ийн нэг хувьцаа 508 ам.доллараар арилжаалагдаж байна. Уг нь, Apple-ийн хоёр гол бүтээгдэхүүн болох iPhone, iPad-ын борлуулалт жилийн өмнөх дүнтэй харьцуулбал 7-14 хувиар өссөн дүнтэй байгаа юм. Гэхдээ тус компанийн хувьцааны ногдол ашигт төдий л өөрчлөлт гараагүй бөгөөд 2012 оны төгсгөлд 13,81 ам.доллар ногдож байсан бол 2013 онд 14,50 ам.доллар болсон байна. Тус компани өнгөрсөн онд 57,6 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаас олсон ашиг нь 13 тэрбум ам.доллар болжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























