COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Жастин Биберийг америкт дахиад л саатууллаа

Канадын дуучин Жастин Биберийн хувийн нисэх онгоцыг америкийн Титерборо хотын нисэх буудалд хууль сахиулах байгууллагынхан саатуулахад хүрсэн байна. Энэ нь түүний онгоцон дотор марихуан мэт мансууруулах бодис ихээр үнэртэж байснаас болсон гэнэ. Биберийг буусны дараа онгоцонд гаалийнхан, хилийн албаныхан үнэрч нохойтой цуг орон шалгаж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ дуучныг бас цагдаагийнхан асууж байцааж эхэлжээ.
Гэсэн ч шалгалтын эцэст Биберийн онгоцноос хар тамхи, мансууруулах бодис илрээгүй гэж хуулийнхан мэдэгдсэн байна.

Дуучин Бибер найзуудтайгаа Канадаас америкийн Нью-Жерсид ирж америкийн хөл бөмбөгийн тэмцээний өмнөх үдэшлэгт оролцох гэж байжээ.
Жастин Биберийг өнгөрсөн долоо хоногт бас америкийн Майами-Бич хотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж явсан гэж саатуулж байсан юм. Энэ хэргийн нь төлөөх шүүх хурал хоёрдугаар сарын 14-нд болох юм.

0 Сэтгэгдэл