COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Universe Best Songs 2014” наадам өнөөдөр эхэлнэ

Дуу хөгжимд чинь сэтгэлээсээ дурлаж, түүгээрээ жигүүр хийж яваа мянга мянган залуучуудад тэнгэрт дүүлэх боломж олгосон “Universe best songs-2014” наадам зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ жил тус наадам нь “Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор зохиогдож байгаа бөгөөд нийт 700 гаруй оролцогч бүртгүүлсэн бөгөөд өнөөдөр наадмын эхний шалгаруулалт "UBS" телевизийн байранд эхлэж байгаа бөгөөд энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм.
Наадмын оролцогчид мандатныхаа тоогоор буюу 0-100 хүртлэх дугаартай нь өнөөдрийн шалгаруулалтанд оролцох аж. Түүнчлэн “Universe Best Songs-2014” наадмыг урьд урьдны жилүүдээс илүү сонирхолтой болгох үүднээс зохион байгуулагчдын зүгээс хэд хэдэн шинэчлэл хийсэн байна. Мөн энэ тэмцээн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах болсон нь наадмын бас нэгэн онцлог юм. Эхний хэсэгт энэ жил шинээр бүртгүүлсэн оролцогчид уламжлалт шалгаруулалтаар шилдэг 15 оролцогчоо шалгаруулж, тэр дундаас Гран-При шагналтныг тодруулах аж. Харин хоёрдугаар хэсэгт “Universe Best Songs-2014” наадмын шилдэг оролцогчид болон өмнөх таван наадмын шилдэг оролцогчдын дундаас шилдгийн шилдэгийг тодруулж Их Британид хэлний бэлтгэлд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах алтан боломжийг олгох юм.
Шилдгийн шилдэг оролцогчдыг томоохон боломж, шагналууд хүлээж байгаа юм. Тодруулбал Гран при шагналтаныг БНСУ-ын урлагий их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал, дэлхийн супер оддын тоглолтыг дэргэдээс нь үзэх эрх, мөн “Grove” студиэр клип хийлгэх эрхээр тус тус шагнах юм. Ийнхүү “Universe best songs-2014” наадам өнөөдөр эхлэж байна. Түүнчлэн нэгдүгээр шатны шалгаруулалтын нэвтрүүлгүүд "UBS" телевизээр 2-р сарын 10-наас эхлэн гарч эхлэх юм.

0 Сэтгэгдэл