Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
”Анирлагч” кино үзэгчид болоод кино сонирхогч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадлаа
Монголын кино урлагийн түүх хэмээх алтан ботийн хуудаснаа нэгэн шинэ хуудас нэмэж "Анирлагч" хэмээх бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кино өчигдөр нээлтээ хийж үзэгчид болоод кино сонирхогч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадлаа.

Хүн байгалийн нандин холбоосыг уран тансагаар илэрхийлж чадсан тус уран бүтээлийн ерөнхий найруулагчаар телевизийн найруулагчаас кино урлагт хүч түрэн орж буй Д.Сангибат ажилласан бол зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичсэн байна.

Түүнчлэн киноны продюссерээр ажиллахын зэрэгцээ гол дүрийг бүтээх эрхэм хирнээ, хариуцлагтай үүргийг “Амар Медиа” продакшны захирал, жүжигчин, МУСТА Р.Адъяа  амжилттай биелүүлсэн бөгөөд түүний хувьд монголын хошин урлаг болоод кино урлагийн энэ цаг үеийн төлөөлөл болсон авъяаслаг уран бүтээлч юм. Мөн киноны гол дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан, жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг, мисс Х.Бадамгэрэл нар тоглож эх үрийн эгэлхэн хирнээ аз жаргалтай бас элэг эмтрэм гайхалтай амьдаралын үнэн түүхийг чадварлагаар харуулж чаджээ. Түүнчлэн киноны дүрүүдэд МУГЖ Д.Гүрсад, МУСТА Б.Баярсанаа, хөтлөгч, жүжигчин МУСТА Э.Ууганбаяр нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон байна. Ийнхүү монголын мянга мянган үзэгчдийг анирлуулж, тэдэнд уярал, ухаарал хайрлаж байлдан дагуулж чадхуйц гайхалтай уран бүтээл туурвисан "Анирлагч" киноны нийт хамт олондоо амжилтын дээдийг хүсье...
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан