Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Б.Сарантуяа “Хайрын бэлэг” барина
Гэгээн хайрын баяраар гавьяат жүжигчин Б.Сарантуяа "Хайрын бэлэг" театрчилсан, амьд тоглолтоо "Marquee 27" клубт толилуулах гэж байна.

Уг тоглолт нь залуусын хайр дурлал, үнэнч сэтгэлийг зохиомжит уран сайхны утга найруулгаар харуулснаараа өмнөх тоглолтуудаас нь онцлог байх юм. Түүний тоглолтын театрчилсан илэрхийллийг УДЭТ-ын залуу уран бүтээлчид болох жүжигчин Д.Ганцэцэг, Г.Дөлгөөн-Аюуш, Н.Баяржавхлан нар тайзнаа амьдруулах бол амьд хөгжмийн багт “Никитон” хамтлагийн бөмбөрчин Ж.Золбоо, басс гитарчин Б.Буян-Өлзий, даралтат хөгжимчин Ц.Байдраг, гитарчин Т.Мөнх-Оргил, цохивор хөгжимчин Б.Ганхөлөг болон бусад залуу хөгжимчид, дуучин Б.Ядамсүрэн, Э.Болор-Уянга нар оролцоно.

Тоглолтын үеэр “Хамгийн амттай шоколад”-ны дуудлага худалдаа болохоос гадна шоколадны үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой гэнэтийн бэлгүүд задарна. Тоглолтын тасалбар 50 мянга болон 80 мянган төгрөгийн үнэтэй байх аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан