Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ховд аймгийн “Цагаан-Уул” наадмыг сэтгүүлчид өнгөллөө

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн аймаг бүрт зохион байгуулж шилдгээр тодорсон 3 найрагч улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох юм байна. Орон нутаг дахь салбар холбоод дээр өрсөлдөөн аль хэдийн эхэлж аймгуудын шилдэг залуу найрагч нар тодорсоор байгаа юм. Энэ 2-р сарын 8-ны өдөр Ховд аймаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадмаа зохион байгуулж шилдэг залуу яруу найрагчдаа тодруулсан байна. Наадамд 16-39 хүртэлх насны залуучууд оролцсон бөгөөд 40 гаруй бүтээл ирсэнээс 17 залуу яруу найрагчийн бүтээлийг 1-р шатанд шалгаруулж, 2-р шатанд 10 бүтээл, 3-р шатанд 5 залуу яруу найрагчийн бүтээл шалгарсан байна. Ингээд Улаанбаатарт зохион байгуулагдах улсын хэмжээний “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн төлөө 5 залуу яруу найрагч өрсөлдсөнөөс нэгдүгээр байрыг Б.Лхагва-Очир “Цаст” телевизийн захирал, залуу яруу найрагч, сэтгүүлч /Өргөмжлөл, улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал/, 2-р байрт П.Гантөмөр мэргэжлийн хяналтын газрын хэвлэл мэдээллийн ажилтан, залуу яруу найрагч, сэтгүүлч /Өргөмжлөл, улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал/, 3-р байрт Г.Одонтуяа ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, залуу яруу найрагч /Өргөмжлөл, улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал/ нар шилдгээр тодорсон байна.

0 Сэтгэгдэл