Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив
Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна
Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна
МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа
“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Д.ГАН-ОЧИР: ХАЙРАНД ХЯЗГААР ГЭЖ ҮГҮЙ
Тун удахгүй дэлгэцнээ гарах гэж буй “Хязгааргүй” уран сайхны киноны дуу аль хэдийнэ сонсогчдод хүрч, олны таашаалд нийцсэн уран бүтээл болж амжжээ. Б.Маралжингоогийн дуулсан “Хязгааргүй” нэртэй энэ дууны талаар үгийг нь бичсэн яруу найрагч Д.Ган-Очиртой ярилцаж, дуу төрсөн түүхээс сонирхлоо.
-“Хязгааргүй” уран сайхны киноны дууны үгийг бичих саналыг анх хэн тавьсан бэ?
-С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоор И.Нямгаваа найруулагч “Хязгааргүй” нэртэй уран сайхны кино бүтээгээд тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Киноны продюсер Дорждэрэм надад анх санал тавьсан. Нямгаваа найруулагч өмнө нь миний нэг номыг худалдаж авсан юм билээ. Тэгээд л Дорждэрэмд намайг санал болгосон гэсэн. Зохиолыг нь уншаад, киног нь ч үзээд, Нямгаваа найруулагчтай долоон өдөр ажиллаж байж дууныхаа санааг гаргасан даа. Хөгжмийг нь урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбабаяр ах хийсэн.
-“Дээд хэмжээ” зохиолд ялын дээд хэмжээ авсан хүмүүсийн тухай гардаг шүү дээ. Гэхдээ дуунаас гэрэл гэгээ мэдрэгдэж байсан?
-Хэдийгээр тэд ялын дээд хэмжээ авсан хүмүүс ч гэлээ сэтгэл зүрхэнд нь хайр оршсоор л байдаг. Ингээд бодохоор хайранд хязгаар гэж байдаггүй юм байна. Тэгээд л “Хязгааргүй” гэж нэрлээд шүлгээ бичсэн.
-Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр та хоёрын хамтарсан анхны уран бүтээл үү?
-Бид 20 жилийн турш замын хоёр талаар л яваад байж. Энэ бол бидний хамтарсан анхны уран бүтээл.
-“Хязгааргүй” дуу шүлгийн хувьд их өвөрмөц болсон санагдсан?
-Тийм ээ. Анхнаасаа л өвөрмөц шүлэг бичье гэж бодсон юм. Шүлэг нь яг тогтсон хэв маяггүй юм шиг харагдаж байгаа ч гэсэн дахилт, бадгийг нь холбох гүүртэй. Түүндээ гол утга санаагаа шингээсэн. Тэгэхээр дууны шүлгийн хэв маягийг нэг их алдагдуулаагүй.
-Дуучныг хэн сонгосон бэ?
-Тэр бол продюсерийн мэдэх асуудал. Анх дуучин Хулангаар дуулуулах гэж байсан ч гадаад явсан байсан гэж сонссон.
Тун удахгүй дэлгэцнээ гарах гэж буй “Хязгааргүй” уран сайхны киноны дуу аль хэдийнэ сонсогчдод хүрч, олны таашаалд нийцсэн уран бүтээл болж амжжээ. Б.Маралжингоогийн дуулсан “Хязгааргүй” нэртэй энэ дууны талаар үгийг нь бичсэн яруу найрагч Д.Ган-Очиртой ярилцаж, дуу төрсөн түүхээс сонирхлоо. -“Хязгааргүй” уран сайхны киноны дууны үгийг бичих саналыг анх хэн тавьсан бэ?
-С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоор И.Нямгаваа найруулагч “Хязгааргүй” нэртэй уран сайхны кино бүтээгээд тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Киноны продюсер Дорждэрэм надад анх санал тавьсан. Нямгаваа найруулагч өмнө нь миний нэг номыг худалдаж авсан юм билээ. Тэгээд л Дорждэрэмд намайг санал болгосон гэсэн. Зохиолыг нь уншаад, киног нь ч үзээд, Нямгаваа найруулагчтай долоон өдөр ажиллаж байж дууныхаа санааг гаргасан даа. Хөгжмийг нь урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбабаяр ах хийсэн.
-“Дээд хэмжээ” зохиолд ялын дээд хэмжээ авсан хүмүүсийн тухай гардаг шүү дээ. Гэхдээ дуунаас гэрэл гэгээ мэдрэгдэж байсан?
-Хэдийгээр тэд ялын дээд хэмжээ авсан хүмүүс ч гэлээ сэтгэл зүрхэнд нь хайр оршсоор л байдаг. Ингээд бодохоор хайранд хязгаар гэж байдаггүй юм байна. Тэгээд л “Хязгааргүй” гэж нэрлээд шүлгээ бичсэн.
-Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр та хоёрын хамтарсан анхны уран бүтээл үү?
-Бид 20 жилийн турш замын хоёр талаар л яваад байж. Энэ бол бидний хамтарсан анхны уран бүтээл.
-“Хязгааргүй” дуу шүлгийн хувьд их өвөрмөц болсон санагдсан?
-Тийм ээ. Анхнаасаа л өвөрмөц шүлэг бичье гэж бодсон юм. Шүлэг нь яг тогтсон хэв маяггүй юм шиг харагдаж байгаа ч гэсэн дахилт, бадгийг нь холбох гүүртэй. Түүндээ гол утга санаагаа шингээсэн. Тэгэхээр дууны шүлгийн хэв маягийг нэг их алдагдуулаагүй.
-Дуучныг хэн сонгосон бэ?
-Тэр бол продюсерийн мэдэх асуудал. Анх дуучин Хулангаар дуулуулах гэж байсан ч гадаад явсан байсан гэж сонссон.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
























