АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Б.Алтсүх: Нүүрсний үнэ өсөх горьдлого бий
Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүхээс нүүрсний үнийн талаар тодрууллаа.
-Өнөөдөр манай улсын нүүрсний салбарын үндсэн үүргийг тодорхойлох арга байна уу?
-Нүүрсний салбар урьд нь эрчим хүч, айл өрхийг түлшээр хангах чиг үүрэгтэй явж ирсэн. Одоо ч энэ үүргээ биелүүлж байна. Сүүлийн жилүүдэд коксжих нүүрс экспортолж улс орны эдийн засагт нөлөөлдөг салбар болсон. Өөрөөр хэлбэл эрдэс баялгийн экспорт, улсын төсвийн орлогод эзлэх хувь хэмжээ нь нэмэгдсэн юм. Үүнээс гадна боловсруулах, шатахуун, хий гаргаж нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах үүрэг нэмэгдэж байна.
-Энэ онд нүүрсний үнэ ямар байхаар төсөөлж буй бол. Судлаачид үнэ нэг их өсөхгүй гэж байх юм?
-Олон талаас нь судалж байна. Дэлхийн зах зээл дээр нүүрс ч гэлтгүй бусад ашигт малтмалын үнэ буурч байгаа. Өнгөрсөн онд Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлт огцом нэмэгдсэн. Нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх сонирхолтой улс орон ч олон байна. Тухайлбал, ОХУ, Индонез, АНУ, Канад зэрэг улс экспортоо жил бүр нэмэгдүүлэх болсон. Дээр нь Австрали байгаль цаг уурын бэрхшээлээ даван туулж хуучин зах зээлээ сэргээх, эзэлж авах ажлаа эрчимжүүлж нүүрсний нийлүүлэлтээ өсгөж буй юм. Нийлүүлэлт нэмэгдэхээр үнэ нь буурдаг нь зах зээлийн жам. Иймд өнгөрсөн онд нүүрсний үнэ унасан. Тэгэхээр олон нийлүүлэгч, сонирхогч байгаа тул үнэ нэмэгдэх гарц харагдахгүй байна. Нэг тонн нүүрсний үнэ одоогийн төвшинд байна гэж үзэж буй. Гэвч өнгөрсөн онд нүүрсний үнэ хэт буурснаас болж Австрали, АНУ зэрэг улсууд нүүрсээ хямд үнээр борлуулахыг хязгаарлая, ямар нэг арга хэмжээ авъя гэж гэрээ хэлцэл хийх болсон. Манайхан ч бас нүүрсээ ашигтай борлуулах гэрээ хэлцэл хийх санал тавиад ажиллаж байгаа. Эндээс харвал улс орнуудад хямд үнээр нүүрс нийлүүлэх сонирхол алга. Нөгөө талаар олборлолтын зардал өндөртэй зарим уурхай хямд үнээр нүүрс нийлүүлж чадахгүй байдалд хүрсэн. Иймд нүүрсний үнэ арай дээрдэх болов уу гэсэн горьдлого бий.
-Эрчим хүчний нүүрсний үнийг нэмэх тухай яриа гарсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Эрчим хүчний зохицуулах газар үнийг нь тогтоодог. Төр эрчим хүчний нүүрсний үнэд хяналт тавьж буй тул чөлөөлөхгүй байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр бага хэмжээгээр үнийг нь нэмсэн. Гэхдээ өөрийн өртгөө нөхөх хэмжээнд хараахан хүрч чадаагүй.
Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүхээс нүүрсний үнийн талаар тодрууллаа. -Өнөөдөр манай улсын нүүрсний салбарын үндсэн үүргийг тодорхойлох арга байна уу?

0 Сэтгэгдэл