COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Зураг шиг газрууд
Яг тэгшхэн хэмтэйгээр будчихсан мэт энэ талбай Голландад бий. Энэ талбайд өнгө өнгийн алтан зул цэцэг тарьсан нь ийм гайхамшигтай өнгөний хослолыг бий болгожээ. Цэнхэр, улаан, яагаан, шар цэцгийн өнгө хараа булаах энэ үе жил бүрийн гурваас наймдугаар сар хүртэл үргэлжилдэг бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй харагддаг үе нь дөрөвдүгээр сар гэнэ. Голландчууд жилдээ есөн сая орчим цэцэг тарьдгаас гуравны хоёрыг нь хилийн чанадад экспортолдог юм.

Өнгөрсөн жил National Geographic-ийн шилдэг гэрэл зургуудын нэгээр шалгарсан Франс Лантины энэ зургийг харсан хэн ч гэрэл зураг гэж итгэмгүй. Өнгө гэрэл нь яг л зурсан зураг шиг харагдуулах ийм газар Намибид байдаг аж. Дэйд Влей нэртэй энэ газрыг өглөө нар мандах агшинд авсан нь ер бусын өнгө будгийг бий болгожээ. Гэсэн ч энэ бол бодит газар бөгөөд нүдээр очиж харсан хүн ч ийм л дүр зургийг олж харах гэнэ.

Кано Кристалес хэмээх Колумбад байдаг энэ голыг “Таван өнгөт гол” гэлцдэг. Зарим хүн энэ голыг хамгийн үзэсгэлэнтэй гэлцдэг ч улаан эрээнээр эргэлдэх хэсэг нь бас тийм ч таатай санагдахааргүй байгаа биз. Голын ёроол дахь эрдэс бодисын нөлөөгөөр ус нь шар, ногоон, цэнхэр, хар, улаан өнгөтэй болсон ажээ.

Австралид байх энэ нуурыг өөрийн нүдээр хараагүй хүн бол магадгүй энэ зургийг фотошоп гэж ойлгож мэднэ. Гэвч Хиллиер хэмээх энэ нуурын ус үнэхээр ягаан өнгөтэй бөгөөд алсаас бүр тод ягаарч харагддаг аж. Нуурын ус чухам яагаад ингэж ягаан болсны учрыг хэн ч тайлбарлаж чаддаггүй байна.

Энэ зургийг харвал хоёр зураг нийлүүлсэн юм шиг санагдаж байгаа биз. Гэвч энэ нэг л зураг. Унгарын баруун хэсэгт байх энэ ой модны ойролцоо хөнгөн цагааны үйлдвэр дэлбэрснээс асар их химийн улаан будаг урсаж,ийм дүр зураг үлдээжээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл