Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
“Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ” дууны клипний зохиолын уралдаан зарлалаа
Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг дуу болгосон хамтлаг, уран бүтээлч цөөнгүй бий. Тэдгээрээс хамгийн их анхаарал хандуулж, олон нийтэд хүргэсэн нь Монгол поп опера “Увертюра” хамтлаг билээ.  Увертюра хамтлаг Монгол хүн бүрийн мэддэг энэхүү гайхалтай бүтээлийг амилуулахдаа оюуны бүтээлийг дээдлэн албан ёсны гэрээ байгуулж,  “Анир” студийн захирал, МУСТА Б.Алтанхуягаар аялгуу хийлгэж олны хүртээл болгосон. Тэгвэл “Увертюра” хамтлагийнхан  “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ...” дууг албан ёсоор дүрсжүүлэн хүргэх гэж байгаа ажээ.  Тиймээс “Анир” дуу бичлэгийн студи, “Дашбалбар судлал сан”, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар хамтран уг дууны клипний зохиолын уралдааныг зохион байгуулж байна.

    “Морин хуур 2014” наадмын тэргүүн дэд байранд орсон энэхүү уран бүтээлд “Увертюра” хамтлаг анхаарал хандуулж байгаа учир клипний зохиолын уралдаан зохион байгуулж байгаа ажээ. Тэрээр 2014 оны 3-р сарын 15-ны өдрийг дуустал клипний зохиол хүлээн авах бөгөөд  2014 оны 3-р сарын 16-ны өдөр шилдэг нэг зохиол шалгарах юм байна.  Ялагчид Монгол поп опера "Увертюра" хамтлагийн уран бүтээлийн дээж болон гарын бэлэг, Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын уран бүтээлийн дээж бүтээлүүд болон 300,000 төгрөгийн шагнал, өргөмжлөл, гарын бэлгийн эзэн болох нээ. Ийнхүү уралдааны матераилыг Uverturahamlag@yahoo.com, https://www.facebook.com/uvertura.hamtlag,  dashbalbarstudies@gmail хаягаар хүлээн авах гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/uvertura.hamtlag хаягаас лавлана уу. Дашрамд дуулгахад 2013.10.23.24-нд тоглогдсон “...Төгсгөлгүй - Эхлэл...”  тоглолтод зориулан уг уран бүтээлийг тус хамтлагийнхан дүрсжүүлж байсан юм.

   “Төгсгөлгүй эхлэл” анхны бие даасан тоглолтоосоо хойш хэсэг нам гүм байсан “Увертюра” хамтлагийнхан ийнхүү уран бүтээлдээ ханцуй шамлан орж байгаа ажээ. Дашрамд дуулгахад “Увертюра” хамтлаг үүсэн байгуулагдсаны таван жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд олон ажил төлөвлөөд байгаа гэнэ. Тус хамтлагийн уран бүтээл, сүүлийн үеийн мэдээллийг www.uvertura.mn сайтаас авах боломжтой ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан