Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Сандра Баллок ”Татах хүч” кинонд 70 сая ам.доллараар тогложээ
Жүжигчин Сандра Баллок "Татах хүч" киногоороо Оскарын шагнал хүртэж чадаагүй ч харамсахааргүй цалин хөлс авчээ. Өнгөрсөн жилийн хамгийн шилдэг бүтээлийн нэг болсон энэ кинонд тоглоод тэрээр 70 сая ам.долларын цалин авсан байна. Өнөө үед Холливудын өндөр зэрэглэлийн одод нэг кинонд тоглоод  20-30 сая ам.долларын чек авдаг ч түүн шиг хоёр нугалсан цалин авсан жүжигчин одоогоор алга байна. Өчигдөр болсон Оскарын наадмаас долоон шагнал хүртсэн "Татах хүч" кинонд Сандра Баллокоос гадна Жорж Клуни тоглосноос өөр ямар ч жүжигчин энэ кинонд оролцон тоглоогүй юм. Тийм ч учраас гол дүрийн жүжигчнийн үнэлгээ өндрөөр тогтоогдсон бололтой. 
Холливудын түүхэнд хамгийн өндөр цалинтайгаар кинонд тоглосон жүжигчдийн тоонд "Карибын тэнгисийн дээрэмчин" киноны сүүлчийн ангид 56 сая ам.доллараар тоглосон Жонни Депп, бүр 1994 онд "Форест Гамп" кинонд 25 сая ам.доллараар тоглосон Том Хэнкс нар багтдаг. Гэхдээ жүжигчид цуврал кинонд тоглохдоо ердийн ханшаас хэд дахин өндөр үнээр тоглодог. Тухайлбал, жүжигчин Кеану Ривз "Матрикс" киноны гурван ангид бараг 250 сая ам.доллараар тоглосон гэдэг бол Том Круз "Биелэгдэшгүй даалгавар" киноны гурван ангид 100 сая орчим ам.доллараар тоглож байжээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
***** kino
Хамгийн их уншсан