АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлэх ажлыг хариуцсан нэгж байгууллаа
Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн 2013 оны 10 дугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Уул уурхайн яам БНХАУ-ын “Синопек” корпорацитай "Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлж хамтран ажиллах" тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Манай орны хүрэн нүүрсний ордуудыг түшиглэн хийн түлш үйлдвэрлэж, дамжуулах хоолойгоор эхний ээлжинд Улаанбаатар хотын хэрэгцээг хангах, улмаар БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд хоёр орны Засгийн газар хамтран ажиллахаар тус санамж бичигт заасан юм.
Харилцан мэдээлэл солилцох, газар дээр нь танилцах зэрэг бэлтгэл ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн ба Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ ажлыг цаашид хариуцаж ажиллах төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулахаар шийдвэрлэлээ.
30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан тус төслийн хүрээнд 16 тэрбум м.куб бүтээгдэхүүн үйлдвэрлэх 4 үйлдвэр, нүүрснээс хийн түлш үйлдвэрлэх хэд хэдэн цогцолбор байгуулна. 9 дүгээр сар хүртэлх хугацаанд цогцолборын ТЭЗҮ боловсруулж, цаашид хоёр Засгийн газар хоорондын хэлэлцээрийн шатанд шилжинэ. 2015-2018 онд үйлдвэр болон бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байна.
Төслийн бүтээн байгуулалтын үед 40 мянган түр ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсны дараа 10 мянган байнгын ажлын байр бий болох тул боловсон хүчний асуудлыг одооноос анхааралдаа авч, бэлтгэх шаардлагатай.
Хүрэн нүүрсний арвин нөөцөө орчин үеийн өндөр технологиор боловсруулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь улс орны эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахаас гадна агаарын бохирдлыг бууруулахад бодит алхам болно гэж Засгийн газар үзэж байна.
Нүүрс хийжүүлж хийн түлш үйлдвэрлэх технологийг анх 1983 онд АНУ-д үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. БНХАУ-д гэхэд өнөөдрийн байдлаар 1 үйлдвэр ашиглалтад, 12 үйлдвэр баригдах шатандаа байна.
bas l nogoo neftiin uildver shig 20 jil yariad uildvergui baigaatai adil yum bolox biz
za naad mongon deer chin saihan ajillah baihdaaa hahaha
сайхан мэдээ байна. хаана байгаа ямар компани ямар уурхайд дээрх үйлдвэрийг барих вэ?
Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн 2013 оны 10 дугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Уул уурхайн яам БНХАУ-ын “Синопек” корпорацитай "Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлж хамтран ажиллах" тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Манай орны хүрэн нүүрсний ордуудыг түшиглэн хийн түлш үйлдвэрлэж, дамжуулах хоолойгоор эхний ээлжинд Улаанбаатар хотын хэрэгцээг хангах, улмаар БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд хоёр орны Засгийн газар хамтран ажиллахаар тус санамж бичигт заасан юм.Харилцан мэдээлэл солилцох, газар дээр нь танилцах зэрэг бэлтгэл ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн ба Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ ажлыг цаашид хариуцаж ажиллах төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулахаар шийдвэрлэлээ.
30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан тус төслийн хүрээнд 16 тэрбум м.куб бүтээгдэхүүн үйлдвэрлэх 4 үйлдвэр, нүүрснээс хийн түлш үйлдвэрлэх хэд хэдэн цогцолбор байгуулна. 9 дүгээр сар хүртэлх хугацаанд цогцолборын ТЭЗҮ боловсруулж, цаашид хоёр Засгийн газар хоорондын хэлэлцээрийн шатанд шилжинэ. 2015-2018 онд үйлдвэр болон бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байна.
Төслийн бүтээн байгуулалтын үед 40 мянган түр ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсны дараа 10 мянган байнгын ажлын байр бий болох тул боловсон хүчний асуудлыг одооноос анхааралдаа авч, бэлтгэх шаардлагатай.
Хүрэн нүүрсний арвин нөөцөө орчин үеийн өндөр технологиор боловсруулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь улс орны эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахаас гадна агаарын бохирдлыг бууруулахад бодит алхам болно гэж Засгийн газар үзэж байна.
Нүүрс хийжүүлж хийн түлш үйлдвэрлэх технологийг анх 1983 онд АНУ-д үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. БНХАУ-д гэхэд өнөөдрийн байдлаар 1 үйлдвэр ашиглалтад, 12 үйлдвэр баригдах шатандаа байна.
0 Сэтгэгдэл
2014.03.20
2014.03.10
2014.03.10
























