Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Авъяас” хөтөлбөрт 1600 хүүхэд оролцжээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Авъяас” хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймаг энэ хөтөлбөрийн нээлтээ зохион байгуулж, бүсчилсэн арга хэмжээнд 1600 гаруй хүүхэд багачууд оролцжээ.  
Энэ жил боловсролын салбарт хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтын хэрэгжилтийг хангах, тодруулбал хүүхэд нэг бүрийг авьяасыг нээж хөгжүүлэх, сурах арга барил эзэмшүүлж, бие биенээсээ харилцан туршлага солилцоход Авьяас хөтөлбөрийн гол зорилго нь оршиж байгаа юм.
Авъяас хөтөлбөрийн хүрээнд “Авъяас” фестивалийн арга хэмжээг гурван бүс болгон аймагтаа амжилттай зохион байгуулсан. Сурагчид яруу найраг, уран илтгэл, зурах, сийлэх, загвар зохион бүтээх, бүжиглэх, дуулах, хөгжим тоглох, шатар тоо бодох зэргээр өөрсдийн хийж чадах бас бүтээж чадах олон төрлийн авьяасаа нээж олонд танилцуулжээ. Фестивальд бүх сумд, сумдын сургуулиуд идэвхитэй оролцсоныг зохион байгуулагчид онцолж байлаа. Эндээс шалгарсан шилдэг сурагчдыг бэлтгэн ирэх сард Улаанбаатар хотноо Өмнөговь аймгийн Хүүхдийн урлагийн их наадмыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан