COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
С.Төгс: Дизайнеруудаа дэлхийн жишгээр хүндлэх хэрэгтэй
Дэлхийн загварын ертөнцийн томоохон шоу болох Берлиний загварын долоо хоногийн цорын ганц Ази модель болж байсан загвар өмсөгч С.Төгстэй цөөн хором ярилцлаа. Тэрээр энэ сарын 22-нд Японы Токио хотод болох Мерседес бензийн загварын долоо хоногт дизайнер Ариунаа Сүригийн загварыг амилуулахаар явах гэж байгаа билээ.
-Нью-Иоркт саяхан болсон Мерседес бензийн загварын шоунд дизайнер Катя Золын загварыг өмсч оролцсон. Одоо Японд болох шоунд нь оролцох гэж байна. Энэ шоуны онцлогийг сайн мэдэх байх?
-Мерседес бензээс дэмжиж дэлхийн загвар хөгжсөн орнуудад зохион байгуулагддаг загварын долоо хоногууд өөр өөрийн гэсэн онцлог ялгаатай. Нью-Иорк илүү арилжааны чиглэлийнх байхад Парист алдартай брендүүд байдаг учраас өргөн хүрээтэй болдог. Харин Токиогийн шоу донж маяг, өнгөлөг байдлаараа ялгардаг.
-Өмнө нь дизайнер Ариунаа Сүригийн загваруудыг өмсч байсан. Түүний бүтээсэн загварын онцлог таныхаар...?
-Ариунаа Сүри эгчийн загварууд хар өнгө давамгайлсан, эршүүд талдаа. Хэдий дизайнерын уран сэтгэмжит бүтээл талдаа хийдэг ч бас шууд өмсөөд явж болохоор. Дизайнеруудын коллекц дунд “Энийг авчих юмсан” гэсэн хувцас цөөн байдаг бол Ариунаа Сүри эгчийн загварууд дунд нэлээд таардаг шүү.
-Ариунаа Сүри Токио руу хамтдаа явах загвар өмсөгчдөө сонгон шалгаруулж авсан. Өөрөө тэр шалгаруулалтад орсон уу?
-Тийм ээ, шалгаруулалтад ороод тэнцсэн. Ямар ч мундаг модель байсан тухайн дизайнерын шалгаруулалтад орох ёстой. Энэ нь дизайнераа хүндэтгэж байгаа хэрэг. Ер нь, манайд л загвар өмсөгчид дизайнераасаа илүү, дээгүүр байх гээд байдгаас биш дэлхий дахинд ийм жишиг байхгүй. Дэлхийн хэмжээнд гарч ирж байгаа дизайнеруудаа хүндэлж, тийм жишгээр л харилцах хэрэгтэй.
-Мисс Х.Бадамгэрэлтэй хамтран “Andra Model Management”-ийг байгуулсан. Агентлаг хэр идэвхтэй ажиллаж байгаа вэ?
-Миний зав тааруухан учраас тэр ажлаа хийж амжихгүй байгаа. Саяхан охин маань нэг ой хүрсэн. Охиноо хэдхэн сартай байхад нь орхиод, ажил хийж болохгүй байсан учраас ажлаасаа гарсан. Одоогоор “Монгол модель” агентлагт гэрээгээр ажиллаж байгаа.
sain bna,zov bodoltoi ohin bna,neeree l designeruudaasaa deer garchihsan avgai nar ikh shuu,designer hogshirdegguig oilgoj bgaa ni sain hereg
Дэлхийн загварын ертөнцийн томоохон шоу болох Берлиний загварын долоо хоногийн цорын ганц Ази модель болж байсан загвар өмсөгч С.Төгстэй цөөн хором ярилцлаа. Тэрээр энэ сарын 22-нд Японы Токио хотод болох Мерседес бензийн загварын долоо хоногт дизайнер Ариунаа Сүригийн загварыг амилуулахаар явах гэж байгаа билээ. -Нью-Иоркт саяхан болсон Мерседес бензийн загварын шоунд дизайнер Катя Золын загварыг өмсч оролцсон. Одоо Японд болох шоунд нь оролцох гэж байна. Энэ шоуны онцлогийг сайн мэдэх байх?
-Мерседес бензээс дэмжиж дэлхийн загвар хөгжсөн орнуудад зохион байгуулагддаг загварын долоо хоногууд өөр өөрийн гэсэн онцлог ялгаатай. Нью-Иорк илүү арилжааны чиглэлийнх байхад Парист алдартай брендүүд байдаг учраас өргөн хүрээтэй болдог. Харин Токиогийн шоу донж маяг, өнгөлөг байдлаараа ялгардаг.
-Өмнө нь дизайнер Ариунаа Сүригийн загваруудыг өмсч байсан. Түүний бүтээсэн загварын онцлог таныхаар...?
-Ариунаа Сүри эгчийн загварууд хар өнгө давамгайлсан, эршүүд талдаа. Хэдий дизайнерын уран сэтгэмжит бүтээл талдаа хийдэг ч бас шууд өмсөөд явж болохоор. Дизайнеруудын коллекц дунд “Энийг авчих юмсан” гэсэн хувцас цөөн байдаг бол Ариунаа Сүри эгчийн загварууд дунд нэлээд таардаг шүү.
-Ариунаа Сүри Токио руу хамтдаа явах загвар өмсөгчдөө сонгон шалгаруулж авсан. Өөрөө тэр шалгаруулалтад орсон уу?
-Тийм ээ, шалгаруулалтад ороод тэнцсэн. Ямар ч мундаг модель байсан тухайн дизайнерын шалгаруулалтад орох ёстой. Энэ нь дизайнераа хүндэтгэж байгаа хэрэг. Ер нь, манайд л загвар өмсөгчид дизайнераасаа илүү, дээгүүр байх гээд байдгаас биш дэлхий дахинд ийм жишиг байхгүй. Дэлхийн хэмжээнд гарч ирж байгаа дизайнеруудаа хүндэлж, тийм жишгээр л харилцах хэрэгтэй.
-Мисс Х.Бадамгэрэлтэй хамтран “Andra Model Management”-ийг байгуулсан. Агентлаг хэр идэвхтэй ажиллаж байгаа вэ?
-Миний зав тааруухан учраас тэр ажлаа хийж амжихгүй байгаа. Саяхан охин маань нэг ой хүрсэн. Охиноо хэдхэн сартай байхад нь орхиод, ажил хийж болохгүй байсан учраас ажлаасаа гарсан. Одоогоор “Монгол модель” агентлагт гэрээгээр ажиллаж байгаа.
0 Сэтгэгдэл
2014.03.14
























