Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо

Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ
Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ
Дэлхийн хамгийн ая тухтай нисэх буудал Чанги
Дэлхийн хамгийн шилдэг нисэх буудлыг нэрлэх олон улсын санал асуулгад Сингапурын Чанги 9.8 сая зорчигчийн саналаар тэргүүлжээ. Энэ бол Чанги нисэх буудлын авсан ганц өргөмжлөл биш юм. 1981 онд байгуулагдсан цагаасаа хойш энэ нисэх буудал нийтдээ 360 удаа “хамгийн шилдэг” гэсэн өргөмжлөл хүртэж байснаас зөвхөн 2009 онд гэхэд 27 шагнал авчээ. Чанги зай талбай юм уу зорчигчийн тоо хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх хэмжээний нисэх буудал хараахан биш. Гэхдээ зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг хангаж, хамгийн сайн үйлчилгээ үзүүлдгээрээ энэ олон шагналын эзэн болсон юм.

“Skytrax” байгууллагаас олон улсын томоохон нисэх буудлаар үйлчлүүлж яваа зорчигчдын саналыг авч, дэлхийн шилдэг нисэх буудлыг жил бүр тодруулдаг. Энэ шалгаруулалтад Сингапурын Чанги, Сөүлийн Инчоны нисэх буудлууд урьд хойноо орсоор сүүлийн арав гаруй жил шилдгээр шалгарч байгаа юм. Гэхдээ энэ хугацаанд Чангигийн тэргүүлсэн он жил нь илүү олон. “Skytrax”-аас гадна олон ч шалгуураар Чанги шилдэг нь болж байсан. Дөрвөн “С”-гийн шалгуур “comfort, conveniences, cleanliness and customer service” буюу “ая тухтай, цэвэр цэмцгэр байдал болон үйлчилгээний чанар”-аар нь үнэлдэг “Алтан дэр” хэмээх шагналыг Чанги сүүлийн 14 жилийн турш, дундаа нэг ч завсаргүй авч байгаа юм. Энэ шагнал Чанги транзит хийж буй зорчигдынхоо ая тухыг хангаж, амрах тавтай нөхцөл бололцоог хэр бүрдүүлж чадсаны илрэл бөгөөд бас үйлчлүүлэгчдээ хэдэн ч цагаар нисэх буудалд саатсан уйдахааргүй үйлчилгээ үзүүлдгийг нь үнэлсэн хэрэг юм.

Агаарын тээврийн 80 гаруй компанитай хамтран ажиллаж, 60 гаруй орны 200 орчим хоттой холбогддог энэ нисэх буудал жилдээ 70 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай ч одоогоор 42 орчим сая хүнд үйлчилж байна. Долоо хоногтоо уг нисэх буудлаас 5000 гаруй онгоц хөөрч, газарддаг байна. Үүгээрээ өндөр ачаалалтай, завгүй нисэх буудлын жагсаалтад 21-д ордог юм. Нийтдээ 28 мянган ажилтантай энэ буудал жилдээ 4.5 тэрбум ам.долларыг Сингапурын төсөвт оруулдаг байна.

280 мянган ам.метр талбайтай нисэх буудлын байгууламж дотор унтаж, амрах хэсэг, интернэт кафе, мөргөл хийх өрөө, бизнес төв, олон орны зоогийн газар, усан сан, жакуззи, 24 цагийн массаж, спа, видео тоглоом, хөгжмийн лаунж, амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, үнэгүй кино үзэх театр, наранцэцэг, цахирмаа, эрвээхэйн гээд төрөлжсөн цэцэрлэгт хүрээлэнгүүд гээд хоёр өдөр саатсан ч уйдахааргүй төрөл бүрийн үйлчилгээ бий. Дээр нь, Чангигийн нисэх буудлын 20 мянган ам метр талбайг худалдаа, үйлчилгээний төвүүд эзэлдэг нь Сингапурт томоохонд тооцогдох шоппинг центр гэсэн үг. Гуравдугаар Терминалын томоохон хэсгийг эзлэх дөрвөн давхар энэ худалдааны төвд Gucci, Prada,Bulgari, Hermes, Ferrari гээд тансаг брэндийн нэрийн дэлгүүрүүд бий.

0 Сэтгэгдэл
zochin
zurag ni inchonii nisehiin zurag bna daa
2014.11.25