COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Таван баян гэр бүлийн нийт хөрөнгө 47 тэрбум
Их Британийн хамгийн баян таван гэр бүлийн нийт хөрөнгийн хэмжээ энэ улсын хүн амынх 20 хувийг эзэлдэг ядуусын хөрөнгөнөөс илүү байгаа тухай “Oxfam” хүмүүнлэгийн байгууллага мэдээллээ.
Энэ байгууллагын тооцоолсноор уг таван гэр бүлийн нийт хөрөнгийн хэмжээ 47 тэрбум ам.доллар гэдэг нь хамгийн ядуу 12,6 сая британичуудын нийт хөрөнгөнөөс хол илүү байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Британид баян ба ядуугийн зөрүү улам бүр нэмэгдсээр нийгмийн давхаргууд нь хоорондоо эрс ялгаатай болон хувирч байгааг “Oxfam” анхаарууллаа. Тэд Засгийн газарт хандан ирэх жилүүдийн төсвийг хэлэлцэхдээ татвараас зайлсхийх боломжийг цөөлөхөд бус харин хэт тансаглалд ногдуулдаг татварыг нэмэгдүүлэхэд анхаарахыг уриалав.
Үгүй бол цаашид жил ирэх тутам баячууд, элитүүд улам баяжиж, хоногийн хоолоо арай хийн залгуулдаг ядуусын эгнээ өргөсөнө гэлээ.
Баян ба ядуу хоорондын ялгаа нь тухайн нийгэмд баялаг хэрхэн хуваарилагдаж байгааг харуулдаг чухал үзүүлэлт. Ялгаа их байх тусам тухайн улсад нийгмийн бухимдал нэмэгдэж, олныг хамарсан үймээн, иргэний дайн гэх мэт таагүй үзэгдэл үүсэх эрсдэл өндөр болдог.
Их Британи гэх мэт баян, хүчирхэг улсуудад баян ба ядуугийн ялгаа олон жилийн турш бага байсаар ирсэн ч сүүлийн үед дэлхийн эдийн засаг ба санхүүгийн хямралаас үүдэлтэй ажилгүйдэл гэх мэт зүйлсээс болж эрс ихэсч байгаа бололтой.
Их Британийн хамгийн баян таван гэр бүлийн нийт хөрөнгийн хэмжээ энэ улсын хүн амынх 20 хувийг эзэлдэг ядуусын хөрөнгөнөөс илүү байгаа тухай “Oxfam” хүмүүнлэгийн байгууллага мэдээллээ. Энэ байгууллагын тооцоолсноор уг таван гэр бүлийн нийт хөрөнгийн хэмжээ 47 тэрбум ам.доллар гэдэг нь хамгийн ядуу 12,6 сая британичуудын нийт хөрөнгөнөөс хол илүү байгаа аж.

0 Сэтгэгдэл