АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Нүүрс ачсан 1500 машин Өдөрт хилийн боомт нэвтэрч байна
Энэ оны эхний хоёр сарын байдлаар манай улс 2.8 сая тонн нүүрс олборлов. Урьд нь 5.7 сая нүүрс олборлосон байлаа. Гэвч өнгөрсөн сард 2.1 сая тонн нүүрс экспортолсон дүн бий. Учир нь, нүүрсний үнэ хямдарч, экспорт зогсонги байдалд ороод буй билээ. Иймд Ерөнхий сайд долоо хоногийн мягмар гараг бүрт нүүрс экспортлогчидтой хуралдаж байгаа аж. Үүний үр дүнд экспортын нүүрсэнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнийн дүнгээр тооцож авах журам батлав. Уг журмыг ирэх сарын 1-нээс мөрдөх болжээ. Өмнө нь, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг урд хөршийн зах зээл дээрх нүүрсний ханшийг судлан жишиг үнэ тогтоож авдаг байсан. Энэ нь нүүрс экспортлогчдод хүнд цохилт болж, санхүүгийн байдалд оруулах, экспортоо зогсооход хүргэсэн гэдэг. Үүнээс гадна Хилийн боомтын тухай хууль батлагдаж мөн ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.
Ингэснээр нүүрсний экспорт нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн хоёр улсын хилийн боомтын хүнд сурталыг арилгасан хэмээн Уул уурхайн яамнаас өчигдөр мэдээллээ. Тухайлбал, хилийн боомтод шинээр найман зам ашиглалтад оруулж 12 урсгалаар нэвтрүүлдэг болсон аж. Ингэснээр өдөрт нүүрс ачсан 1500 авто машин нэвтэрч эхэлсэн байна. Үүнээс гадна гааль дээр шаарддаг байсан 11-13 төрлийн бичиг баримтыг цөөлж 2-4 болгов. Нөгөө талаар, Гашуунсухайт, Ганц мод боомт цайны цагийн завсарлагагүй 24 цагаар ажиллаж буй юм. Бас тээврийн жолооч нарын визийг хурууны хээгээр бүртгэж хил нэвтрүүлж байна.



Энэ оны эхний хоёр сарын байдлаар манай улс 2.8 сая тонн нүүрс олборлов. Урьд нь 5.7 сая нүүрс олборлосон байлаа. Гэвч өнгөрсөн сард 2.1 сая тонн нүүрс экспортолсон дүн бий. Учир нь, нүүрсний үнэ хямдарч, экспорт зогсонги байдалд ороод буй билээ. Иймд Ерөнхий сайд долоо хоногийн мягмар гараг бүрт нүүрс экспортлогчидтой хуралдаж байгаа аж. Үүний үр дүнд экспортын нүүрсэнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнийн дүнгээр тооцож авах журам батлав. Уг журмыг ирэх сарын 1-нээс мөрдөх болжээ. Өмнө нь, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг урд хөршийн зах зээл дээрх нүүрсний ханшийг судлан жишиг үнэ тогтоож авдаг байсан. Энэ нь нүүрс экспортлогчдод хүнд цохилт болж, санхүүгийн байдалд оруулах, экспортоо зогсооход хүргэсэн гэдэг. Үүнээс гадна Хилийн боомтын тухай хууль батлагдаж мөн ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Ингэснээр нүүрсний экспорт нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн хоёр улсын хилийн боомтын хүнд сурталыг арилгасан хэмээн Уул уурхайн яамнаас өчигдөр мэдээллээ. Тухайлбал, хилийн боомтод шинээр найман зам ашиглалтад оруулж 12 урсгалаар нэвтрүүлдэг болсон аж. Ингэснээр өдөрт нүүрс ачсан 1500 авто машин нэвтэрч эхэлсэн байна. Үүнээс гадна гааль дээр шаарддаг байсан 11-13 төрлийн бичиг баримтыг цөөлж 2-4 болгов. Нөгөө талаар, Гашуунсухайт, Ганц мод боомт цайны цагийн завсарлагагүй 24 цагаар ажиллаж буй юм. Бас тээврийн жолооч нарын визийг хурууны хээгээр бүртгэж хил нэвтрүүлж байна.




0 Сэтгэгдэл
























