Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана "Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
“Хийморь” цомог тун удахгүй...

 "Номин талст" хамтлагийн дуучин, Эх орны төлөө 1-р зэргийн одонт, “Морин хуур” наадмын гранфри, Монгол Улсын Соёлын Тэргүүн Т.Дэлгэрмөрөнгийн монгол түмнийхээ босоо цагаан хийморийг магтан дуулсан “Хийморь” хэмээх цомог тун удахгүй хэвлэлтнээс ирж сонсогч түмний сонорыг мялаах нээ.

   Амь нэгтэй, алдар нэгтэй, ахан дүүсдээ зориулан бүтээж буй тус цомогт нь монголын сор болсон уран бүтээлчид болох Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Г.Чулуунбат, Морин хуурч, Монгол Улсын Ардын Жүжигчин Ч.Батсайхан, Ая зохиогч “Титэм” хамтлагийн гоцлол дуучин Л.Тайванбат, “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин, ая зохиогч Монгол Улсын Соёлын Тэргүүн Д.Отгонбаяр, “Никитон” хамтлагийн хөгжимчин Монгол Улсын Соёлын Тэргүүн Г.Буян-Өлзий, “Шөнийн галт тэрэг” хамтлагийн хөгжимчин М.Одхүү нарын гайхалтай уран бүтээлчид хамтран ажилласан байна.

  Түүнчлэн тус цомгийн дууны эх бичлэгийн тохиргоон дээр “New Star” студийн уран бүтээлчид ажилласан бол цомгийн хэв маягийг “Ирмүүн агентлаг”-ийн гайхалтай хамт олон гаргажээ. Мөн мэдээллийн түншээр www.URLAG.mn сайтын хамт олон хамтран ажиллажээ. Ийнхүү дуунд дуртай дуучин монгол түмний, Морин жилийн хийморь лундааг сэргээж, онгод мэдрэмжийг бадраах “Хийморь” цомгийн дуунууд тун удахгүй эгшиглэх нээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан