АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компанийг байгууллаа
“Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компанийг 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр албан ёсоор үүсгэн байгуулж, талууд гэрээг үзэглэлээ. Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах зорилго бүхий “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах, хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувьцаа эзэмшихийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн юм. Засгийн газрын шийдвэрт заасанчлан, хамтарсан компанийн 51 хувийг Монголын талын “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Энержи ресурс ХХК, Тавантолгой ХК хамтран эзэмших бол үлдсэн 49 хувийг БНХАУ-ын Шэньхуа компани эзэмших юм. Шийдвэрийн хүрээнд компаниуд тус тусын ногдох хувь эзэмшлийн хэмжээгээр эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг хийх юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Хамтарсан компаниуд төслийг амжилттай эхлүүлэхээ илэрхийлж байна. Энэхүү төмөр зам нь богино хэдий ч өндөр ачаа эргэлттэй, хоёр орны хийгээд Монгол Улсын эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэх юм” гэдгийг гэрээг үзэглэх үеэр онцлов.

0 Сэтгэгдэл