Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана "Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд маргааш тодорно “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Дэлхийн хамгийн нэр хүндтэй 10 компани
Судалгааны “Reputation Institute”-ээс дэлхийн нэр хүндтэй компаниудын жагсаажээ. Энэ жагсаалт нь хэрэглэгчдийн зүгээс тухайн компанид үзүүлдэг итгэл, хүндлэлийн зэргийг харуулдаг. Судлаачид энэ оны эхээр дэлхийн хамгийн том, хүчирхэг 15 улсад явуулсан “Global RepTrak 100” судалгааны үр дүнд үндэслэн энэхүү жагсаалтыг гаргасан байна. Эхний аравт орсон компаниудыг уншигч танд сонирхуулж байна.

“Google”  ба “The Walt Disney Company”

Жагсаалтын нэгдүгээр байрыг энэ хоёр компани эзэлжээ. “Google”–ийг шил­дэг удирдлагатай, ажиллахад хамгийн таатай орчинтой компани гэж үзсэн. Харин “Walt Disney Company” -г нийгмийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарч, энэ чиглэ­лээр ихээхэн үр дүнтэй ажилладаг гэж нэгдүгээрт оруулжээ. Ийнхүү энэ хоёр ком­пани хоёул шилдэг нь болсон тул жагсаалтыг гаргагчид хоёрдугаар байрыг тодруулаагүй.

“BMW Group” ба “Rolex”


Гуравдугаар байранд мөн л хоёр компани орсон байна. Ингэхдээ “BMW”  компанийг компанийн удирдлагаараа дэлхийд тэргүүлдэг гэж үнэлж. Харин “Rolex”  компанийг бүтээгдэхүүний чанар ба борлогдсоны дараах засвар үйлчилгээгээр тэргүүлдэг гэж үзжээ. Нэг байранд хоёр компани жагссанаас үүдэн дөрөвдүгээр байранд орох компанийг дээрхтэй адил шалгаруулаагүй байна.

“Sony”

Японы “Sony” компани нь өнгөрсөн жилийнхээс нэг шат ахин дэлхийн хэмжээнд хамгийн нэр хүндтэй компаниудын айргийн тавд оров. Дэлхийн хэмжээнд тавдугаарт ч гэлээ Европын хэмжээнд “Sony” компани хамгийн шилдэг нь болсон гэдгийг хэлэх хэрэгтэй.

”Canon”

Өнгөрсөн жил наймдугаар байранд орсон ”Canon” ком­пани энэ жил шууд хоёр шат ахин зургадугаар байранд оров.







“Apple”

Тим Кукийн удирдаж байгаа компани өнгөрсөн жил дөнгөж 12 дугаар байранд байсан бол энэ жил ийнхүү шууд таван байр ахилаа. “iPhone” ба “iPad”-ын үйлдвэрлэгчийг оны шилдэг инновацитай компани гэж үнэлжээ.





” Daimler”

Наймдугаар байранд Германы машин үйлдвэрлэгч “Daimler” концерн орсон байна. Энэ компани нь ма­шин үйлдвэрлэлээрээ дэл­хийд тэргүүлэгчийн нэг бө­гөөд  ачааны машин үйлд­вэрлэгч “Daimler Trucks”-ын хувьцааны 100 хувь, “Mitsubishi Fuso Truck and Bus”-ын 85 хувь,  “European Aeronautic Defence and Space Company” –ийн 22,4 хувь,”Automotive Fuel Cell Cooperation” –ийн 50,01 хувь, “КАМАЗ”-ын 11 хувь гэх мэт машин ба нисэх онгоц, сансрын хө­лөг үйлдвэрлэгч шилдэг компаниудын том хувьцаа эзэмшигч юм.

“LEGO”

Хүүхдийн тоглоом үйлд­вэр­лэгч энэ компани есдүгээр байранд оров.

“Samsung” ба “Microsoft”

Нэгэн үе дэлхийн хамгийн нэр хүндтэй компани явсан “Microsoft” энэ жил гурван шат буурч 10 дугаарт оров.  Гэхдээ зүгээр ч нэг орсон­гүй энэ байрыг “Samsung” ком­панитай хуваалцав.  Өм­нөд Солонгосын “Samsung” компани урьд нь хэрэг­лэгчдийн зүгээс хэзээ ч ийм өндөр хүндлэл, итгэл хүлээж байсангүй. 2011 онд 43 дугаар байранд явсан бол 2013 онд 16 ду­­­­гаарт орж байсан юм.



0 Сэтгэгдэл
Shal hudlaa yum bna
Хамгийн их уншсан