COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Юрий Гагарины нислэгийн 10 баримт

1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний түүхнээ хамгийн анх хүн сансарт ниссэн. Сансрын анхны нисэгч нь зөвлөлтийн иргэн Юрия Алексеевич Гагарин байлаа. Хүн сансарт анх ниссэн тэр түүхэн үйл явдлын тухай 10 сонирхолтой баримт.
1. Юрий Гагарин нэг биш хоёр орлон нисэгчтэй байлаа. Герман Титовыг хүн бүр мэдэх ч өөр бас нэг орлон нисэгч нь Григорий Нелюбов гэгч байжээ. Онцгой тохиолдолд тэр бас нисэхэд бэлэн байсан байна. Гагарины нислэгийн дараа Нелюбовыг сахилга бат алдсан хэргээр сансрын нисэгчдийн багаас хассан байна. Хэдэн жилийн дараа тэрээр золгүй тохиолдлоор нас баржээ.

2. Юрий Гагарин нисэхээсээ хоёр хоногийн өмнө эхнэртээ хагацлын захидал бичсэн байдаг. Ямар нэгэн юм тохиолдвол өгөөрэй гэсэн ч тэр захидлыг Гагарины эхнэр Валентина Ивановнад гардуулах шаардлага гараагүй юм. Харин энэ захидлыг 1968 оны гуравдугаар сарын 27-нд Гагариныг туршин нислэгийн үеэр осолдож амиа алдсаны нь дараа эхнэрт нь өгчээ.

3. “Восток-1” хөлгийн нислэг бүрэн автомат удирдлагаар болжээ. Энэ нь тухайн үед ямар ч баталгаатай биш байсан, онцгой тохиолдолд Юрий Гагаринд гар удирдлагыг ажиллуулах код өгсөн байжээ.
4. Сансрын анхны нисэгчийн нисэхээс өмнө зөвлөлтийн ард түмэнд хандаж хэлэх гурван үг бэлтгэсэн байжээ. Юрий Гагарин, Герман Титов, Григорий Нелюбов тус бүр нэгийг бичиж бэлтгэсэн гэдэг. Мөн ТАСС агентлагийн дамжуулах гурван мэдээ бэлтгэсний нэгийн нислэг амжилттай болбол унших, нисгэгчийг эрэх болбол нөгөөг унших, гуравдахийг осол болбол уншихаар бэлтгэсэн байжээ.
5. “Восток-1”-ийн нислэгийн өмнө түгшүүр зарлажээ. Хөлөг яг нисэхийн өмнөхөн бүхээгт хэрэгтэй дохио ажиллахгүй болсон гэнэ. Зохион бүтээгч Олег Ивановский багийнхантайгаа түгшүүр зарлаж гэмтлийг олж зассанаар хөлөг цагтаа хөөрч чадсан байна.
6. Юрий Гагарин “Би шатаж байна, хагацъя нөхөд минь” гэж хэлсэн гэнэ. Гагарины нислэг хүртэл хэн ч сансрын хөлөг агаар мандлын давхаргыг давж байгааг хөлөг дотроос хараагүй болохоор хөөрөх тэр агшинд хөлгийн гадна асар их гал харсан Гагарин ингэж хэлжээ. Үнэн хэрэгтээ сансрын хөлөг бүр агаар мандлын давхаргыг туулахдаа ингэж хөөрдөг байна.

7. Хөлгийн бүхээгээс Гагарин, удирдлагын төв дэх ерөнхий зохион бүтээгч Сергей Королёвтой ярьж байгаа ярианы кино зургийг нислэгээс бүр өмнө авсан байжээ.
8. “Восток-1” хөлөгт буух үеийг зөөллөж аюулгүй болгох тусгай хөдөлгүүр байгаагүй гэнэ. Үүнээс гадна мэргэжилтнүүд буух апарат нь агаар мандлын давхаргыг туулахдаа хэт өндөр градусыг тэсэх эсэхэд айж байжээ.
9. Гагарины дуулга дээрх СССР гэдэг үгийг яг нисэхийн нь өмнөхөн бичсэн гэнэ. Үүний өмнөхөн америкийн нисгэгч Пауэрсийн тагнуулын нислэг болсон болохоор Гагарины нислэг бол өдөөн хатгасан тагнуулын нислэг биш гэдгийг харуулах гэж малгай дээр нь СССР гэж бичих. Ингээд яг нисэхээс өмнөхөн Гагарины дуулгыг тайлуулалгүйгээр энэ дөрвөн үсгийг бичжээ.

10. Сансрын нисэлг амжилттай болсноо төрийн тэргүүн Хрущевт илтгэхээр улаан хивсэн дээгүүр алхаж явахад нь Гагарины гутлын үдээс тайлагдчихсан гэдэг.
yahaaraa iim ih aldaatai um oruuldiimbee..ichmeer um ..tolgoi hel 2 min uvdchihluu
Крилл үсгээр Монголоор бичээчээ
Gagarinii huve tavilin bol mash aimshigtai bas mash uvurmuts.

nil aldaa uruvdmuur bichig useg tailagdaagui setguulch baina.

0 Сэтгэгдэл
2014.04.13
2014.04.12
2014.04.12
2014.04.12
2014.04.12
2014.04.12