Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“ Нисдэг” автомашин



Дэлхий нийтээрээ экологио, хүрээлэн буй орчноо хамгаалах талаар ярих боллоо. Бүх л шинэ бүтээгдэхүүнийг байгальд ээлтэй гэсэн нэрийн дор үйлдвэрлэхийг хичээж томоохон үйлдвэрүүд шинэ технологийн хойноос хөөцөлдөж байна. Жишээ нь, хүрээлэн буй орчин, агаарыг бохирдуулах гол эх үүсвэрийн нэг нь машин гэдэг Тэгэхээр машин үйлдвэрлэгчид экомашин буюу хий, цахилгаанаар ажилладаг машин үйлдвэрлэхэд бүхий л анхаарлаа хандуулж байна. Ирэх мягмар гариг буюу энэ сарын 13-нд Германы Франкфурт хотноо болох олон улсын авто үзэсгэлэнд  Э-машин үйлдвэрлэгчид шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнээ дэлхий нийтэд танилцуулах нь. Хамгийн хүчтэй, хурдтай хөдөлгүүр, экологид хоргүй байх техникийн шийдэл, хамгийн хөнгөн, ухаант машин систем гээд эко машин үйлдвэрлэгчид дор бүрээ хамгийн хамгийн шилдэг технологи үйлдвэрлэхийг хичээж байна. Гэхдээ энэ удаагийн үзэсгэлэнд оролцох компаниуд бүтээгдэхүүнийхээ загварт ихээр анхаарал тавьж байгаа гэнэ. Хурдтай хүчтэй гэдгийг илтгэх онгоцны хэлбэр бүхий загвар эко автомашинд зонхилох байр суурь эзлэх нь. Энэхүү дөрвөн хүний суудал бүхий автомашин нь өвөрмөц хаалганы дизайнтай. Гэхдээ  энэ нь энгийн хэрэглээнд оновчтой шийдэл гэж хэрэглэгчид төдийлэн дэмжиж хүлээж авахгүй байгаа аж.  Жишээ нь бороотой үед машины хаалга ингэж онгойхоор дотор нь суугаа хүмүүсийг наад зах нь шалба норгож, цастай үед дааруулах гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан