Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Volvo”, “Mercedes”-ийн дизайнер эр “LADA” машины шинэ хувиргагчаар томилогджээ

Ирэх сарын 1-нээс Стив Маттин “Автоваза”-ийн шинэ дизайнераар ажиллахаар болжээ. “Volvo”, “Mercedes”-ийн дизайнер байсан энэ эр  Оросын “Автоваза” компанийн ерөнхийлөгч Игорь Комаровтой харилцан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Тэд Женевийн авто үзэсгэлэнгийн үеэр танилцсан гэнэ. Энэ талаар Стив Маттин хэлэхдээ, Автоваза компани Renault-Nissan компанитай хамтран ажиллахаар болсноор надад LADA брэндийн шинж өнгө төрхийг тодорхойлох гайхамшигтай хувь тохиосон Бид эхлээд Москвад дизайны шинэ студи байгуулах болно. Зүгээр л зураг зураад суулгүй энэ брэндийн шинэ нүүр царайг буй болгоно хэмээн хэлжээ.

Маттин “Автоваза”-д ирэхдээ Питер Шрайер анх KI-д очихдод нь тулгаж байсан шиг маш том хариуцлага хүлээж ирж байгаа юм шүү. Шрайер Солонгосын энэ брэндийн дизайны хурц бас өвөрмөц болгох өөрчилж чадсан юм. KIA бол түүнийг очиж ажилласан өдрөөс л дэлхийн брэнд болж чадсан билээ. Тэр загвар бүрийг дахин давтагдашгүй хийж чадсан билээ. Тэгэхээр Lada-д ч энэ л чухал байгаа хэмээн Автоваза компанийнхан сэтгүүлчдэд ярьжээ.  Стив Маттин 1987 онд Daimler компанид ажиллаж Mercedes А,S,ML GLзагвар дээр ажилласан юм. Тэрээр 2005-2009 онд “Volvo Car Corporation”-ий дэд захирал, ерөнхий загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан юм. Volvo S-60, М-60 и XC-60 загвар түүний гараас төрөн гарсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан