COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Америкт ухаалаг утасны хулгай бэлэн мөнгөнийхөөс давжээ
АНУ-ын эрх баригчид сүүлийн жилүүдэд ухаалаг утасны хулгайн тоо эрс нэмэгдэж бэлэн мөнгөнийхөөс ч давсан гэдгийг онцолж байна. Өнгөрсөн жил явуулсан судалгаанаас үзвэл смартфоны хулгайгаар мэргэшсэн гэмт хэрэгтнүүдэд 1,6 сая иргэний гар утсыг авч ихээхэн хохирол учруулжээ. Энэ олон хулгайн хэргийн дийлэнх буюу 40 хувиас илүү нь Нью-Йорк ба бусад том хотод гарсан.

Үүнээс болж АНУ-ын иргэд хулгайд алдсан утасны оронд шинэ аппарат авахад жил болгон нийт 500 сая ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо ч гарсан аж. Дээр нь, Америкийн хэмжээнд ухаалаг утсаа даатгуулахад хоёр тэрбум ам.доллар зарцуулдаг ажээ. Ухаалаг утасны даатгалтай холбоотой нэг сонин баримт дурдахад Америкийн үүрэн телефоны хамгийн том дөрвөн оператор нь утасны даатгалаас өнгөрсөн жил 7,8 тэрбум ам.долларын орлого олжээ.
Иймд гар утасны хулгайн тоог цөөрүүлэх, түүнээс үүдсэн хохирлыг багасгах арга замын талаар судалгаа явуулахад оролцсон америкчуудын 99 хувь нь хулгайлагдсан утсыг цаашид ашиглах ямар ч боломжгүй болгодог “үхлийн товчлуур” буюу “kill switch” гээчийг ухаалаг утсанд суулгахыг дэмжжээ.
Судалгаанд оролцогсдын 83 хувь нь “үхлийн товчлуур” гэсэн функц нэвтрүүлбэл гар утас хулгайлах сонирхол гэмт этгээдүүдэд төрөхгүй гэж үзсэн. 93 хувь нь ийм технологийг үүрэн телефоны операторууд үнэгүй нэвтрүүлэх ёстой гэж. Харин 50 хувь нь энэ функцийг утсанд анхнаас нь суулгаж өгвөл ухаалаг утсаа даатгуулахгүй болж, багагүй мөнгө хэмнэх боломжтой гэж үзсэн байна. Хамгийн чухал нь, орчин үеийн ухаалаг утаснууд компьютерийн үүргийг гүйцэтгэдэг болсон. Иймд хэрэглэгч гар утсаар ярихаас гадна электрон шуудан ба олон нийтийн сүлжээний нэр ба нууц үг, банкны данс, нэвтрэх нууц үг, хувийн фото зураг гээд хувийн чанартай, маш нууц гэж болохоор асар их мэдээлэл хадгалдаг. Ингээд утсаа хулгайд алдвал гэмт этгээд энэ бүх нууц мэдээллийг ашиглан хүнийг дарамтлах, эрхэндээ оруулахаас эхлээд, мөнгийг нь хулгайлах хүртэл олон тооны хэрэг хийх өргөн боломж нээгдэх юм. Ухаалаг утасны боломж, хүчин чадал цаашид улам нэмэгдэх болохоор энэ төрлийн хулгайтай тэмцэх шаардлага гарч байгаа билээ. Гэхдээ гар утасны том операторууд ухаалаг утсыг даатгалын хамт зарж ихээхэн ашиг олдог тул “үхлийн товч” нэвтрүүлэхийг дэмжихгүй байх гэж байсан ч тэгсэнгүй. Хоёр өдрийн өмнө Америкийн үүрэн телефоны операторууд ба ухаалаг утасны гол үйлдвэрлэгчид нэгдэн хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах ба гар утасны хулгайг зогсоохын тулд алдагдсан утсыг алсын зайнаас түгжин ажиллагаагүй болгохоор тохиролцлоо. Энэ тухай Америкийн харилцаа холбооны болон хөдөлгөөнт электрон төхөөрөмж үйлдвэрлэгч хамгийн том компаниудын холбоо болох Үүрэн харилцаа холбооны бизнесийн салбарын ассоциаци албан ёсоор мэдэгдэв.
Ингэснээр 2015 оны долдугаар сараас эхлэн АНУ-ын зах зээлд нийлүүлэгдэх бүх ухаалаг утсыг урьдчилан суулгасан тусгай программ хангамжтай, эсвэл ийм программ хангамжийг суулгах боломжтой байдлаар үйлдвэрлэж байх болов. Ухаалаг утсаа гээсэн эсвэл хулгайд алдсан тохиолдолд өөрийн оператортоо хандан энэхүү программ хангамжийн тусламжтайгаар хувийн бүх мэдээллээ алсаас устгаад, утсыг дахиж ашиглах боломжгүй болгон түгжинэ.
Ухаалаг утасны хулгайтай тэмцэх энэ хөтөлбөрт АНУ-ын үүрэн телефоны утасны зах зээлийн 90 хувийг хянадаг дөрвөн компани болох “Verizon”, “AT&T”, “Sprint”, “T-Mobile” оролцоно. Үйлдвэрлэгчдийн зүгээс “Apple”, “Samsung”, “Google”, “HTC“ компаниуд орно.

0 Сэтгэгдэл